Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
Цаг үе
2014.09.01 10:09

Хүний зовлонт хорвоог чонын зоригоор туулсан найрагч

Монголын яруу найргийн их ертөнцөд

“Өндөгний минь хээ

Өөрчлөгдөшгүй

Хурууны минь хээ

Хувиршгүй

Алганы минь хээ

Арилшгүй

Миний хээ

Минийх...” хэмээн өөрийн өвөрмөц сэтгэлгээний шүлгүүдээ уянгалуулан орж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар 1934 оны аравдугаар сарын 12-нд айлын ууган  хүү болон мэндэлжээ. Нутгийн зон олон Н.Нямдорж найрагч болон түүний эцэг Ч.Нямбуу баавайн тухай ч олон сайхан дурсамж хүүрнэдэг. Найрагчийн өөрийн гараар бичсэн гурван үеийн намтраас толилуулахад эцэг Ч.Нямбуу болон өвөг эцэг Цэрэнгийн Чойдог нар нь тухайн үеийн ЗХУ-ын Буриадын АССР-ын Ярууна нутгийн хүмүүс байжээ. Өвөг эцэг Цэрэнгийн Чойдог нь Шоохон овогтой Жигжидийн хоёрдугаар хүү ажээ. Түүнийг зургаан настайд нь авга ах Цэрэн нь үрчилж авчээ. Ц.Чойдог нутгийн охин Балдангийн Сэживтэй гэр бүл болж хоёр хүү, нэг охин төрүүлж өсгөсөн байна. Тэднийх Ярууна нутагтаа мал маллан амьдарч байгаад 1926 онд Ульхан харуулын нутгаар Монгол нутагт нүүдэллэн ирж, улмаар Хэнтий аймгийн Биндэр суманд суурьшжээ.

Найрагчийн эцэг Ч.Нямбуу 1915 онд ЗХУ-ын Буриадын АССР-ын Ярууна нутагт төржээ. 1930 онд Онон голын хошууны түр сургуульд суралцаж төгсөөд нутагтаа агентийн туслах, ХЗЭ-ийн ухуулагч зэрэг ажлуудыг хашиж байсан гэдэг. Тэрээр нутгийн бүсгүй Намдангийн Дулмаатай ханилж хоёр хүү төрүүлсэн байна. Айл болж, шинэхэн гэрийнхээ өрхийг татаад байсан залуу хос анхны үрийнхээ зулайг үнэрлэн хязгааргүй баярлажээ. Аав ээждээ баяр бэлэглэн ирсэн тэр хөвүүн нь хожмоо нэрт яруу найрагч болон алдарших хувьтай байв.

Арван хоёр нас хүртлээ өвөг эцэг Чойдог, эмэг эх Сэжив нарын хайр халамжид өлгийдүүлж өссөн Нямдорж хөвүүн Онон хатан ээжийнхээ хөвөөнд хурга ишигтэй хөөцөлдөн ахуй үедээ

“Цалгих долгио таслаагүй

Өргөн Ононой урсгал

Цагийн уртад замхраагүй

Өнө холын дуртхал

Хашин харын хатирсан

Хаа эртний харгуй

Хаврын эхээр дэлгэрсэн

Хавтай цэнхэр яргуй

Ураг садан өвгөдийн

Омог алдарт өлгий

Урьдаас надад тавилантай

Онон хатан эжий” гэсэн яруухан уянгыг сэтгэлдээ хөглөж явсан нь хожим уугууль Батширээт сумын төвд өөрийнх нь нэрэмжит сургуулийн үүдэнд гэрэлт хөшөө болон сүндэрлэсэн билээ. “Ононгийн тухай ярихад Н.Нямдорж санагдаж, Н.Нямдоржийн тухай ярихад Онон гол санаанд буудаг” хэмээн төрийн шагналт яруу найрагч, ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн нь бий. Хожмын их найрагч маань  1944 онд Хэнтий аймгийн Биндэр сумын бага сургуулийн босгыг алхаж билэг танхай найрагч Ринчиний Чойномтой нэг ангид тохой нийлүүлэн сууж, эрдмийн моринд дөрөөлцгөөжээ. Эрдмийн моринд дөрөөлөхөөс гадна эрийн ёсоор нөхөрлөж яв­сан гэнэм. Энэ тухай Чойном найрагч “Буриад” найраглалдаа

“...Дайны талбарт нэг нэгнээ үүрэх

Дайчны ёсоор тэр бидэн хоёр

Ярайсан шүлгэн сумаа бүсэлж

Яруу найргийн талбарт гарсан юм.

“Натгархан жаахан Сэмжүүхэйд минь

Зуун зүрх тэмүүлээ юм биз

Найзаас минь хойш

Ерөн ес нь шархлах юм биз” гэж

Хэнтийн дунд сургуулийн

Хээгүй найз минь хэлсэн сэн.

Заяаныхаа оргилыг байлдан эзлэх

Замаа тэндээс эхэлсэн сэн” гэж тодорхой дурдан бичсэн байдаг. Нямдорж Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын дунд сургуульд суралцаж, зургадугаар ангиасаа Улаанбаатар хот руу шилжин, нийслэлийн тавдугаар сургуулийг төгссөн байна. Дунд сургуулиа төгсөөд 1957 онд тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсчээ. Чухам л энд сурч байхдаа яруу найргийн “Үүлэн бор” хэмээх анхны номоо 1959 онд хэвлүүлсэн нь цагаан шүлгээр үерлэж асан Монголын утга зохиолд уянгын яруу найргийн давалгаа цалиглуулсан гэж өнөө ч судлаач шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Уянгын яруу найргийн хаан, дорнын их найрагч Бэгзийн Явуухулан “Би уянга гээч юмыг Н.Нямдоржоос л сурсан” гэж ярих дуртай байсан нь үүний тод жишээ юм.

Утга зохиолын дээд сургуулийг төгсч ирээд “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн редактор зэрэг алба хашиж байхдаа бичсэн

“Энэ Өрнө биш. Дорно

Эрдэм соёлтой эртний их Дорно

Зуу зуун жил барууныхан шунаж

Зуур замдаа акулд бариулж явж

Тэмүүлэн зүтгэдэг байсан

Тэр сайхан Дорно!

Дорно дахинд соёлыг түгээх нэртэй

Дотно царайлагч Англичууд

Хамаг баялгийг нь тонон зөөж байсан

Харь Голландын онгоцныхон

Завхайран согтуурч тэнэгээр доромжлогчдын

Зарц нь болж гутлыг нь цэвэрлэж суусан ч

Сэтгэл ахуйгаар нөлөөлөгдөн тэдэнд автаагүй

Цэвэр үлдсэн өвөрмөц сайхан Дорно!

Өрнө Дорноо хөгжлөөр хол хаясан ч

Өндөр их урлагт нь өнөө ч хүртэл хавьтаагүй

Өрнөдөд өөрөө сүжиг ч үгүй, шүтээ ч үгүй

Өөрөө бүтэн биеэ даасан Дорно

Энэ эртний их Дорно

Энэ энэрэнгүй их Будда

Энэ манхайн цайх үүр

Энэ мандан гарах нар

Энэ Дорно!”  шүлэг, “Бурхан Будда шүтээнтэй буурал ээж минь хөөрхий” хэмээх шүлгийнхээ мөрүүдээс буруутан үзэл суртлын харгис цагдаа нарын чанд хараа хяналтад орон хэлмэгдсэн нь туйлын гунигтай. Ингэж тэр хувь заяаны ээдрээт замд бэдрэхдээ Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо суманд багш, Сүхбаатар  аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг ажлыг хашиж явсан байна. Энэ талаар найрагчийн гарын шавь, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа “Тэр хувь хүнийхээ хувьд номхон дөлгөөн, хорхойд хоргүй хүн байсан. Харин шүлэг зохиол нь догшин, халгиа цалгиатай хүн байсан учраас хойно сургууль төгсөж ирснээсээ хойш, ардчилалтай золгох цагаан морин жил хүртэл насаараа үйлээ үзсэн. Энэ жинхэнэ яруу найрагчийн тавилан. Гутлын үйлдвэрт эсгий, ноос үүрэгч, Эрдэнэтэд манаач хүртэл хийж байсан” хэмээн дурссан байдаг. Ямар ч ажил эрхэлсэн тэрээр яруу найраг гэдэг яс махны хөдөлмөртөө үнэнч байв. “Зовлон бол сэцэн хүний багш” гэсэн үг байдагчлан Н.Нямдорж ардынхаа бор амьдрал, дэлхийн сонгодог найргаар алс харгуйн газарч хийж онгод билгийн оргил өөд мацсан чин зоригтон билээ. Анхил залуу насандаа нутгийн бүсгүй Дуламхандтай гэрлэж долоон хүүхэд төрүүлж өсгөсөн өнөр бүлийн тэргүүн тэрээр ханьдаа зориулж

“Миний хань нар сар биш

Мэдээж цэцэг навч ч биш

Хайлган цайлган долоон үрсийн эх

Хайрлаад хайрлаад хариулж боломгүй ач.

Хөөрхий хань минь зовлон их үзсэн дээ

Хөөрхөн хэдэн үрсийнхээ сэтгэлийн өд ургуулсан даа

Боломж муутай надтай болон бүтэн амьдрах гэж

Бор зүрхний минь чулууг хайрын илчээр хайлуулах гэж

Амьдралын тэнцвэр алдсан ханиа хань шиг байлгах гэж

Ариун цайлган сэтгэлээр эрийн заяа түшсэн

Цагаа болоогүйд бууралтсан

Цал буурал хань минь

Үндэст мод найгана аа найгана, итгэ, итгэ.

Өдөт шувуу жиргэнэ ээ жиргэнэ, итгэ, итгэ.

Үрт хүн жаргана аа жаргана, иргэ, итгэ” гэж сүслэн залбирч, амьдралын зовлонт үеэ хамтдаа туулсан нь бахархалтай, бас гунигтай. 

Хэлмэгдэн цөлөгдсөн хатуу бэрх аж төрөл дунд тэрээр чонын зоригоор хатуужин амьдрахдаа бүтээн туурвихуйн их онгодоор яруу найргийн арван дөрвөн ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн юм. Жинхэнэ яруу найрагчийн амьдралаар амьдарч, уран бүтээлчийн зовлон, жаргалыг эдэлж явсан энэ найрагчийн шүлгүүд Монголын яруу найргийн далайд нэгэн том цутгалан болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр 1996 оны өвөл тэнгэр зүг одсон юм.

“Онон мөрөн Монголын их мөрөн. Онон үгүй бол дэлхийн их усны ай сав хуруу дундрах байсан. Түүн лүгээ адил Н.Нямдоржийн яруу найраггүй бол Монголын яруу найргийн мөрөн алд дэлэм дундрах байлаа” хэмээн түүний уран бүтээлийг үнэлсэн байдаг. Түүний номуудын нэр нь ч гэсэн нутаг устай нь холбоотой. “Онон хатан ижий”, “Онон”, “Хөвч”, “Сайхан булаг”, “Төгөл”, “Дэлүүн болдог” гээд л. Есдүгээр ангид байхдаа анхны шүлгээ тэрлэсэн гэдэг.

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулааны талбар юм.

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс  хойно нь болоход

Ерэн ес нь шархалдаг юм” хэмээсэн тэрхүү шүлгээрээ Монголын яруу найрагт нэгэн авьяас билэгтэн Ононы урсгал мэт хүч түрэн орж ирж байгаагаа тунхаглан зарлажээ. Тийм ч учраас Чойном анд нь Н.Нямдоржийн авьяасыг анх таньж, хэн хэндээ урам хайрлаж явсан нь ойлгомжтой. “Үзэл бодлоосоо болж амьдралаараа хохирсон хүн” гэж хэлэгдсэн ч энэ тэнгэрлиг найрагч “Чоно голын чоно” шүлэгтээ

“Үхэлтэй бүр дүйж очихоор

Үхэлтэй бүр дайж очихоор

Тэвчимгүй хатуу амьдрал

Тэнэмэл чононд заяасан ч

Тэр хахир ширүүн амьдралтай

Тэмцэн тэнцэн аж төрөх

Тэнгэрлиг золбоо бас бий” гэж бичсэнчлэн чонон нийгэмд хүн чанараа хадгалж, чонын зоригтой найрагчийн тавилангаар амьдарсан хувь заяа зөвхөн түүнд харьяалагдах бүлгээ. Тиймээс ч сод билгүүн яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн наян насны ойд зориулсан “Онон хатан эжий” яруу найргийн баяр ирэх сарын есний өдөр төрөлх Батширээт суманд болохоор товлогдоод байгаа аж.

“Тэр бол Явуухулангаас хойших амьд байгаа хамгийн том яруу найрагч. Явуухулан ч амьд сэрүүндээ үүнийг хүлээн зөвшөөрдөг байсан” гэж төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ хэлсэн байдаг юм.

ЯВЛАА ДАА...

Явлаа даа...
            явлаа даа...
                       явлаа даа...
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Унасан нутгийнхаа хавартай
Учрахаас нааш болохгvй нь
Нарлаг сайхан нутаг минь
Намайгаа гэнэт дурсав уу
Єегшин дассан газраа би
Єєрийн эрхгvй vгvйлэв vv
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Явлаа даа...
            явлаа даа...
                       явлаа даа...
Буцлаа даа...
             Буцлаа даа...
                           Буцлаа даа...
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь
Бууралхан ээжийнхээ дугараанаас
Булхаж л гарахгvй бол болохгvй нь
Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу.
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт vгvйлэв vv.
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь.
Буцлаа даа...
             Буцлаа даа...
                          Буцлаа даа...
Харилаа даа...
                Харилаа даа...
                               Харилаа даа...
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Халуухан насныхаа амрагтай
Харалцахаас нааш амрахгvй нь
Гэнэхэн насны минь дурлал
Гэнэтхэн намайгаа дурсав уу
Арванхан хэднийхээ дурлалыг
Алагхан зvрх минь vгvйлэв vv.
Алагхан зvрх минь
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Харилаа даа...
               Харилаа даа...
                               Харилаа даа...

МИНИЙ АРД ТYМЭН

Босгоны ёроолд
Боол мэт
Бохирч суухаа больж,
Хаалганы аманд
Харц гэгдэж
Хавсарч суухаа байж
Хувьсгалаар хувьсаж
Хувь заяандаа эх орондоо
Дархан эрхт эзэн болон
Дархлагдсан миний ард тvмэн!

Мєнгєн цагаан гэрийнхээ
Мєєгєн хvрээ шиг зайд
Цэцэн цэлмэг ухаанаар
Цэвэр тунгалаг сэтгэлээр
Дундгvй дvvрэн
Дутмаггvй хангалуун
Ахиухан хийж
Арвихан авч
Амьдралаан тєгс утгаар нь
Авч явах боллоо.
Хvvхэд бvхэн маань сургуульд,
Хєгшид бvхэн маань тэтгэмжинд
Нам тєр маань ард иргэдээ
Нар шиг халуун ивээж байна.
Хайр ихт тєрийнхєє
Халамж хvртээгvй хvн vгvй.
Энх энэ засгийнхаа
Энэрэлд ивээгдээгvй зон vгvй.
Хvн бvхний
Хvсэл сэтгэл
Хvчтэй болж
Хvндтэй болж
Ард бvгдийн
Ажил vйлс
Ахицтай болж
Алдартай болж
Ажилласан бvхэн
Ахуй цагийнхаа бахархал баатар
Олныхоо омгорхол болон яригдаж
Олныхоо сvр болон дуулагдаж байна.
Эд нар цєм
Их нэр тєрийг
Хулгайлж олоогvй
Худалдаж аваагvй
Хуйвалдаж гараагvй
Энгvvн их зvтгэлээрээ
Илvv тод ялгарсан юм.
Ажилласан бvхэн
Ахуй цагийнхаа бахархал баатар болон
Нvvр бардам алхалж
Нvд дvvрэн харагдаж
Сэтгэл дvvрэн санагдана.
Хэлсэндээ ч эзэн
Хийсэндээ ч эзэн
Хариуцсандаа ч эзэн
Хаа ч эзэн болж
Яавал хєлсєє, хvчээ гаргаж
Яавал ихийг бvтээх вэ гэсэн
Яруухан омог санаа хvн бvхний
Яс маханд хадаастай бий.
Миний ард тvмэн
Ийм л улс
Миний эх орон
Ийм л иргэдтэй орон.
Ажлыг алдаршуулсан
Ажилчин бvгдийг алдаршуулсан
Алдар гавьяаны их зуун
Агуу их vе минь мандтугай.

ИРЭЭДYЙ

1.
Ирээдvй - энэ цохигдоогvй туйпуу
Ирээдvй - энэ засагдаагvй чулуу
Ирээдvй - энэ нээгдээгvй уурхай
Ирээдvй - энэ vндэслээгvй хот
Ирээдvй - зуун зуунаар цуварч
Ирээдvй - миний урд байна
энэнийг би барьж босгоно
Ирээдvй - хvvгий минь урд байна
тэрнийг хvv минь барьж босгоно.
Ирээдvй - ач гуч нарын минь гарт байна.
Тvvнийг ач гуч нар маань барьж босгоно.
Хvн нийгмийн тэмvvлэлт хєгжил
Хvрч очих туйлын сайханд
Аж тєрєх хязгааргvй азтай
Алс зууны цуут иргэн танд
Атаархнам баярланам.

Огт санаанд оромгvй
Ой ухаанд багтамгvй
Гайхамшигт дэвшилт давшилт
Ганцхан - хvний цуут ухаанаар
Гал мэт илчит гараар бvтэх бvхнийг
Тєрєєгvй ач нарын гарыг
Тэдний vр саданы гарыг
Санан санан хvлээнэ
Саатан саатан хvлээнэ.
Yелэн цуврах зуун зуун жилvvдэд
Yнэтэй дуун, яруухан дуун болон
Санаагаар биш хvний гараар бvтэх
Сайхан ирээдvй єєд
Омголуун хєлєг шиг дугтран тэмvvлнэм
Оргилсон булаг шиг халгилан тэмvvлнэм
Оволзсон зvрх шиг догдлон тэмvvлнэм
Єтлєх гэгчийг мэдэлгvйгээр
Yхэл гэгчийг vзэлгvйгээр
Ухаант нийгэмтэйгээ цуг
Улиран мєнхрєхийг хvснэм.

2.
Зvvн нь vгvй бол баруун нь vгvй
Зvрх нь vгvй бол судас vгvй
Yр нь vгvй бол удам нь vгvй
Цагийн явц цаашлах хууль ийм билээ
Ирээдvй - энэ євгєрч яваа та
Ирээдvй - энэ єсєж яваа би
Ирээдvй - энэ анхны бэрийн гал
Ирээдvй - энэ єлгийн уян дуу
Ирээдvй - энэ шинэ нээгдэх сургууль
Ирээдvй - бидний байгуулж буй нийгэм
Барьж байгаа барилга
Бас нэмж босгох бvхэн
Ингээд босоход ирээдvй гэдэг маань
Их л наанаас эхэлнэ.
Харцны минь доорхиноос
Хамрын минь vзvvрхнээс
Харгилан урсах шиг
Хавтгайран єргєжих шиг...
Єдєр єдрийн явцуу хvрээнд эргэж
Єнє холын их хэргээ мартвал
Єнєр орны иргэн болж тєрсєн
Єндєр алдар минь унах нь тэр...

3.
Улс хєгжнєє гэж сайхан юм
Урьдын бvхнээ мартаж
Зоогоо vvрд тэнийлгэх юм.
Нусгай банди явсан
Нуруугаа зодуулж байсан
Євгєд єнєє vлгэр адил
Єнгєрсєн цаг харуулна.
Зовхи нь буусан
Зол нь буурсан
Хуучин vеийн
Хєх Монголыг
Эндээс
Эрэгт далайгаас алс тєв Азиас
Эрээд дэмий. Цагийн гарз.
Энэ нь Монгол улс сєнєсєн ч гэсэн vг биш
Эх орноо хаяад нvvсэн ч гэсэн vг биш
Тэмдэг ч vгvй болтлоо хєгжлєє гэсэн vг
Эрин цагийн
Иргэн бид
Хийх гэснээ хийж
Хэлэх гэснээ хэлж
Хvслийн уртад боогдохгvй болжээ.
Хvний доор орохгvй болжээ.


Л.БАТЦЭНГЭЛ  

Онцлох нийтлэлүүд