Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
Нийгэм
2015.03.26 07:03

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ

Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 6.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.3 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 19.5 хувь,
Үхрийн ястай махны үнэ 4.0 хувь,
Үхрийн цул махны үнэ 1.1 хувь,
Ямааны мах үнэ 22.0 хувь,
Адууны махны үнэ 3.0 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 10.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, ямааны махны үнэ 9.1 хувиар өсч, үхрийн цул мах, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7335 төгрөг, үхрийн /ястай/ мах 7865 төгрөг, үхрийн цул мах 9520 төгрөг, адууны мах 5600 төгрөг, ямааны мах 6000 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.9 хувь,
Нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ 0.5 хувь,
Хоёрдугаар зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна.Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 8.3 хувь, луувангийн үнэ 12.2 хувь, байцааны үнэ 14.4 хувиар өсч, манжингийн үнэ 2.1 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.Өмнөх 7 хоногийнхоос хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.1 хувь, "Элекстер" сүүний үнэ 3.8 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй.Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 4.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.6 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 0.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар буурсан байна. Б.Сансар

Онцлох нийтлэлүүд