Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Редакцийн нийтлэл
2022.11.26 04:11

Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn


Одоогоос 10-аад жилийн өмнө найман сартай нялх үрээ тэвэрсэн ээж аврал эрэн урссаар ОХУ-ын хил давсан харамсалтай хэрэг гарч байв. ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС сурвалжилгыг дахин нийтэлж байна.


Сайханы хөтлийн застав дээрээс ээж хүү хоёрыг хайх ажил эхэллээ

-Н.САРАНЧИМЭГ "ЯДАХДАА ХҮҮГ МИНЬ АМЬД ДЭЭР НЬ АВЧИХ Л ДАА. БИ ТА НАРААС ГУЙЖ БАЙНА. АВРААРАЙ" ХЭМЭЭН УЙЛЖ ЯВЖЭЭ-

Н.Саранчимэг гэх 27 настай эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүү­тэй­гээ ор сураггүй алга болоод яг зургаа хонож байна. Тэрбээр зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж, найдаж хүлээсээр ОХУ руу цут­гаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон байна лээ. Хойд хөршийн хил рүү гарсан гэдгийг яаж мэдээд байна вэ гэж та бүхэн асуух байх. Тэг­вэл хамгийн сүүлд Н.Са­ран­чимэг бүсгүйн "Ядах­даа хүүг минь амьд дээр нь авчих л даа. Би та на­раас гуйж байна. Ав­раа­рай" хэмээн чангаар ори­лох дуу гарсан гэдгийг Сэлэнгэ мөрний дагуух хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэр­гийн 0243 дугаар ангийн манааны ахлагч сонсчээ. Энэ тухайгаа хилийн цэр­гийн албан хаагч дээш нь мэдэгдсэн байна.

Түү­нийг энэ тухайгаа дарга нартаа хэлээд арван ми­нут болоо­гүй байхад Тавтын заставын ха­руул мөн л голын ойролцоо газ­раас "Авраарай. Хүү бид хоёр энд байна. Авраач дээ" хэмээн эмэгтэй хүний цөхрөнгөө баран уйлах дууг сонссон байгаа юм. Түүнээс хойш Н.Саранчимэг магадгүй аврал эрэн орилоогүй ч байж мэднэ.

ОХУ-ААС ХИЛ РҮҮ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ

Ингээд л ор сураггүй алга бол­жээ. Тэднийг ар гэрийнхэн нь Онц­гой байдлын албан хаагч нартай ОХУ-ын хилийн ойролцоо самналт хийн эрж, хайж байгаа боловч олдоогүй байна. Ар гэрийнхэн нь "Амьд байгаасай. Хэн нэгэн авар­чих­сан байгаасай" хэмээн итгэж най­даж хүлээж сууна. Уншигч та бүхэн юуны талаар бичээд байгааг минь гадарлаж байгаа байх. Өнгөр­сөн долоо хоногийн бямба гаригт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын найман хүн Сэлэнгэ мөрнөөр гарч байгаад мөс нь цөмөрч, усанд унасан билээ. Тэдний зургаан том хүн нь амьд гарч, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг мөсөн дээр тэгнэн гол уруудаж, үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хилээр гарсан билээ. Энэ талаар сурвалжлахаар Сэлэнгэ аймгийг зорьсон юм.

Бага үдийн алдад нийслэлээс хө­дөлж, орой нар жаргахтай зэрэг­цэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хо­тод очлоо. Сэлэнгэ аймгийн төвийн Таван шар гэх газарт байх алга болсон ээж хүүгийн ар гэ­рийнх­ний байгаа газар очиж уулз­сан юм. Биднийг очихоос өмнөхөн тус аймгийн Онцгой байдлын ал­бан хаагч нар ирж ар гэрийнхэнтэй уул­заад явсан байлаа. Тэд ээж, хүү хоёрыг хайхаар хойд хөршийн хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан гэдгээ дуулгаад буцсан байна. Маргааш өглөө эртлэн 08:00 ца­гаас ээж хүүг хайх ажил ОХУ-ын хил рүү нэвтэрч Наушик тосгоны наад хавиар хайх ажил эхлэх юм гэнэ. Мөс тэгнэн гол уруудаж урссан Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарын ар гэрийнхэн бүгд цугларчээ. Мөн тэр хоёртой хамт усанд осолдож арай гэж амьд гарсан хүмүүс ч ирцгээсэн байв. Тэднээс тухайн үед юу болсон талаар асуулаа.

Сэлэнгэ гол гаталж байгаад мөс нь цөмөрч усанд живсэн хүмүүс бүгд айл саахалтаараа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өвөл­жиж байгаа гэнэ. Тэд өглөө эртлэн үнээгээ саагаад аймгийн төв оруулж борлуулан амьдралаа залгуулдаг хүмүүс юм байна. Осол болдог өглөө ч гэсэн сүүгээ зара­хаар аймгийн төвд ирцгээсэн бай­на. Хэрэв гүүрээр гаталж явах юм бол 80 гаруй километр явж Сэлэнгэ аймгийн төв ордог байна. Харин Сэлэнгэ, Орхон голын бэлчрээр гатлах юм бол 20 хүрэхгүй кило­метр яваад л аймгийн төвд очдог аж. Бүр аймгийн төвийн таксинд явдаг нэг хүнтэй аман гэрээ бай­гуул­жээ. Олуулаа ирэх юм бол нөгөө жолоочдоо хэлээд "портер" машиныг нь дууддаг гэнэ. Харин цөөн хүнтэй бол суудлын тэргээр аймгийн төв хүргүүлдэг байна.

Өмнөх жилүүдийн өдийд Сэ­лэн­гэ гол тас хөлддөг үе гэнэ. Харин өнөө жил цаг агаар хүйтрэхгүй байгаагаас Сэлэнгэ мөрөн огт хөлдөлгүй мэлтэлзэж байгаа юм байна. Зөвхөн царамын 12 дугаар тоочик дээрх боолт хийсэн гарам дээр ус хөлджээ. Түүгээр хүмүүс жилийн жилд л гол гаталдаг юм байна. Өглөө сүүгээ зарахаар гол гатлах үед голын мөс хүн даахаар хөлдсөн байжээ. Харин орой 18:00 цагийн орчимд ирэхэд бага зэрэг уярсан байж. Эхлээд ээжтэйгээ алга болсон хүүгийн аав Ш.Ганбат, түүний араас айлынх нь залуу Оюунболд тэгээд Н.Саранчимэг хүүгээ тэврээд гарч эхэлсэн юм байна. Бүгд голын дунд хэсэгт явж байтал арав хүрэхгүй метрийн зайд байрлах төмөр замаар галт тэрэг явж өнгөрчээ. Мэдээж галт тэрэг тэр хавийн газрыг нэлээд доргиож явсан байгаа юм. Үүнээс болж өдрийн наранд уярсан мөс цөн түрж бутарчээ. Хамгийн сүүлд явж байсан 63 настай Мягмар гуай хамгийн түрүүнд цөмрөн усанд унасан байна. Мягмар гуайг хамт явж байсан Өсөхбаяр мөснөөс татаж гаргах гэж нэлээд оролдоод, хагарсан том мөсөн дээр арайхийн гартал нөгөө хэд нь аль хэдийнэ урсгал даган одсон байсан аж. Энэ хооронд хүмүүс эрэг рүү тэмүүлж, зарим нь урсан ирэх мөсөнд цохиу­лан усанд умбаж байсан байна.

"ГАНБАТ АА, МИНИЙ ХАНЬ СЭЛЭЭД БАЙГААРАЙ. ЧИ ЗААВАЛ АМЬД ҮЛДЭХ ЁСТОЙ. ХҮҮХДҮҮДДЭЭ НЭГ НЬ Ч ГЭСЭН АМЬД ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ. ЧИ ЧАДНА АА ЗҮТГЭЭД БАЙ" ГЭЖ НӨХӨРТӨӨ ХЭЛЖЭЭ

Голын мөс цөмөрч усанд унах нь унаж зарим нь мөсөн дээр тогтож үлдсэн гэнэ. Саранчимэг хүүтэйгээ, түүний нөхөр Ганбат, хажуу айлын залуу Өлзийсайхан нар ширээний тавцангаас томгүй мөснөөс зуурч амьд гарсан байна. Ш.Ганбат Н.Саранчимэг хоёр хүү­гийн­хээ хамт нэг том мөсөн дээр гол уруудсан ч доорх мөс нь даах­гүй живж эхэлсэн байна. Тэр үед Ганбат ус руу үсэрч, эхнэр хүү хоёроо үлдээсэн гэдэг. Энэ үед нэг мөсөн дээр гарч, мөс нь тасарч үлдсэн Өлзийсайхан сэлсээр го­лын эрэг дээр гарчээ. Харин Ганбат сэлж чадалгүй живж эхэл­жээ. Тэр үед мөсний хэлтэрхий дээр хүүгээ тэврээд гол уруудаж явсан Саран­чимэг "Ганбат аа ми­ний хань сэ­лээд байгаарай. Чи заавал амьд үл­дэх ёстой. Хүүх­дүү­ддээ нэг нь ч гэ­сэн амьд үлдэх хэрэгтэй. Чи чадна аа зүтгээд бай" хэмээн зоригжуул­сан гэнэ. Эхнэр нь өөрөө унах гэж байж нөхрийгөө ингэж хэлсэн нь Ган­батад голын эрэг рүү дөхөж очиход хүч өгсөн хэмээн ярьсан юм. Ганбат сэлэхийг орол­дож, эрэг рүү тэмүүлсэн ч монгол гутлыг нь ус бумбадаж, доош нь татаад, дээл нь гар, хөдөлгөөнийг нь хорьж байсан гэдэг. Бүсээ тай­лах гэж ноцолдож байх зуур нь "Ханиа том мөс ирж байна. Доошоо ороорой" гэж Са­ран­чимэг хашгир­сан байна. Түүний ингэж хэлэхийг сонсоод доошоо шумбаад эргээд гарч ирэхэд нь машины дайны том мөс өнгөрч байсан гэв.

Хамаг чадлаараа ус самардаж байтал гэнэтхэн гарнаас нь хүн татаж голын эрэг дээр гаргасан нь Өлзийсайхан байжээ. Голын хүй­тэн усанд сэлж гарсан Өлзий­сай­хан Ганбатын амийг ийнхүү авар­чээ. Хамт явж байсан хүмүү­сийн ихэнх нь голын эрэгт хүрч чадаж амьд гарцгаасан гэнэ. Тэднээс Оюунболд гэх залуу Мягмар гэх хөгшнийг уснаас татаж гаргасан байна.

Н.Саранчимэг хүүгээ тэврээд тэдний араас Цэрэнням гэх хөгшин мөсөн дээр суун гол уруудсан байна. Эхнэр хүүхдээ аврах гэж Ганбат гол руу орох гэсэн боловч хамт байсан хүмүүс оруулаагүй хоригложээ. Ганбат эхнэр хүүхдээ уснаас гаргах гэж гутлаа тайлаад хөл нүцгэн хэсэг гүйгээд ухаан нь балартаж унасан гэнэ. Үүнээс цааш Ганбат юу ч санахгүй байгаа юм билээ. Цэрэнням гэх 57 настай эмэгтэйн хүү ээжийгээ мөсөн дээр суугаад голоор урсч байгааг цаад эргээс нь харсан байна. Тэгээд морьтойгоо дагаж давхиад ээжий­гээ гүйцэж чадалгүй алджээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД НЭГ Ч ХҮНИЙ АМИЙГ АВРААГҮЙ. ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЧАДЛААР Л ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ГАРСАН

Голын мөс цөмөрч хүмүүс живж байгаа талаар дуудлага Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын­ханд 18:12 цагт ирсэн байна. Дуудлага ирсэн даруйд Онцгой байдлын албан хаагчид хөдөлж, арав хүрэхгүй минутад иржээ. Осол болсон газарт 20 гаруй аврах ангийн албан хаагчид ирсэн бай­гаа юм. Тэдний багаж гэвэл хийлдэг завь байсан гэнэ. Өөр ямар ч багаж хэрэгсэл байгаагүй аж. Ядаж л гар чийдэн, холбоо барих станц, гар утас ч үгүй байсан гэдгийг ар гэрийнхэн нотлон ярьсан юм. Тэд хятад асаагуураар гэрэл хийж, ар гэрийнхний утсаар хоо­рон­доо холбоо барьж байсан аж. Аврагчид эрдэнэт хүний амь нас аврах чин сэтгэл, зүтгэл алга хэ­мээн Н.Саран­чимэ­гийн ар гэрийн­хэн хэлж бай­сан. Онцгой байдлын албан хааг­чид хоорондоо холбог­дох богино долгионы станц, гар чийдэн, бээ­лий, усны хувцас гээд наад захын хэрэглэгдэх зүйлс юу ч байхгүй байсан гэнэ. Бүр гар утсанд нь нэгж байхгүйгээс болоод хоо­рон­доо холбогдож чадахгүй голын эргийн бургасанд төөрөөд нэг­ний­гээ дуу­даж явсан байна.

Энэ талаар Н.Саран­чимэ­гийн хадам эгч Л.Гэрэлт-Одоос цөөн асуултад хариулт авлаа.

-Цэрэнням гэх эмэгтэй болон хүүтэйгээ алга болсон Н.Саран­чи­мэг нарыг аврах гэж Онцгой байдлын албан хаагч нар ямар ажил хийсэн бэ?

-Сүүлийн үед хэвлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Онцгой байдлын аврагч нар найман хүн усанд осолдсоноос зургааг нь арай гэж аварлаа. Бид чадах чинээгээ­рээ зүтгэж зургаан хүний эрдэнэ­т а­мийг аварч чадлаа. Зургаан хүний амийг аврах гэж байгаад хүүхэдтэй эмэгтэйг яаж ч чадахгүй урс­га­чих­лаа гэх мэт зүйлс яриад сууж байх юм. Үнэндээ Онцгой байдлын газрынхан нэг ч хүний амийг ав­раа­гүй шүү дээ. 25-30 настай хоёр эмэгтэй хүнээс л дор байсан гэд­гийг шууд хэлмээр бай­на. Ма­най Саранчимэг хүүхэд­тэй­гээ, Цэрэн­ням гуай ганцаараа мөсөн дээр 20 гаруй километр явсан. 18:10 цагт мөсний хэлтэрхий дээр суугаад 23:00 цаг хүртэл явсан. Энэ үед нэг ч аврах ажил­ла­гаа хийлгүй гол дагаад л яваад байсан. Мэргэж­лийн хүмүүсээс сонсоод байх нь ээ тактикийн ямар ч ажил хийгээгүй юм билээ. Уг нь бол голын нарийн хэсгээр боолт хийж цаад талд нь дахиж боолт хийгээд хүний амийг авардаг юм байна лээ. Мөн голыг хөндлөн уяагаар бөхөлж уяад завиар то­соод зогсож байгаад аврах гээд л их олон боломж байсан. Гэвч ийм ажил хийх нь битгий хэл өөрсдөө голын эргийн бургасанд төөрөөд яваад байсан. Хүн нь доошоо урсаад байхад чинь голоо өгсөж самналт хийгээд бай­сан. Хүн доо­шоо дуу нь гараад яваад өглөө. Тийшээ яв гэхээр бусдыгаа хүлээж байна. Даргаас үүрэг ирээгүй бол хаашаа ч явахгүй. Хуулиндаа бол шөнө явах ёсгүй гээд хөдөлж өгөх­гүй байсан. Тэр үед үнэхээр гайх­сан. Та нар завиа голд тавиад араас нь явахгүй юм уу гэхээр ганцхан хийлдэг завьтай. Мөс ирээд цохи­вол хагараад өөрс­дөө үхэх юм болно. Гол руу орж болохгүй гээд байсан. Бүр сүүлдээ аргаа бараад усны хувцас гар чийдэн байна уу гэхээр зуны хув­цас бий. Энд байх­гүй байна. Ус нэвтрээд байдаг юм. Харин гар чийдэн, станц байхгүй байна. Бу­сад­тайгаа холбогдох гэсэн юм утсаа өгөөч" гээд утас гуйж аваад яриад байгаа юм. Ингэж цаг алдаж бид онцгой байдлынханд амийг нь аврах болов уу гэж итгэс­нээс болж хоёр хүнээ алга болго­чи­хоод амьдаа­раа хатаж сууна.

-Тэдэнд багаж хэрэгсэл юу ч байхгүй байсан юм байх даа?

-Хүмүүсийн хэлж буйгаар Онц­гой байдлын албанд хүн уснаас аврах ямар ч багаж хэрэгсэл байх­гүй юм билээ. Үүнээс болоод албан хаагчид хүний амь аварч чадахгүй байна. Гар хоосон өмссөн хувцас­тай­гаа зогсож байгаа хүмүүс яаж хүн аврах юм бэ. Үүнийг дээд албан тушаалтнууд нь огт мэдэхгүй юм билээ. Цэрэнням эгчийн охин бид хоёр голын эрэг дагаад л гүйгээд байсан. Тэндээс хашгирах дуу гараад л 20 гаруй километр яваад Онцгойгийн аврагч нараас түрүүлж Хилийн багана дээр ирсэн. Харуулд гарч байсан цэргүүд го­лын тэр хавиас хүний дуу гарсан гэдгийг хэлсэн. Гэтэл Онцгой байд­лын­хан одоо өнгөрсөн. Хил рүү нэвтэрч болохгүй гээд 01:50 үед "Дээрээс буу" гэсэн даалгавар ирлээ гээд буугаад явчихсан. Дар­га­даа энэ талаар хэл л дээ гэхээр "Одоо унтаж бай­гаа.Сэрээж болох­гүй" гээд гар утсаар ярихгүй байсан. Тэд Хилийн цэргийн байлдагч нараас гар чий­дэнг нь гуйж байсан. Харанхуй шөнө гэрэлтүүлээд явах гар чийдэн ч байхгүй байна шүү дээ, Сэлэнгэ аймгийн Онцгой байд­лын газарт.

-Саранчимэг, хүү хоёрыг го­лын уснаас аврах цаг хугацаа хан­галттай байжээ?

-Уг нь бол цаг хугацаа хангалт­тай байсан. Хоёр хүн битгий хэл 20 хүн аврах боломж тэдэнд байсан. Улс маань ядахдаа моторт завь, гэрэлтүүлгээр Онцгой байдлын ажилчдаа хангаад өгчихөөсэй. Цаашид ийм байдлаар хүн эндэх­гүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ, энд. Энэ болгонд багаж байхгүй голын эрэг дагаад гүйж байгаа хоёр эмэгтэй хүнээс дор төөрч гүйгээд байвал олон хүн амь насаа алдана гэдгийг хэлмээр байна гэв.


Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР

Онцлох нийтлэлүүд