ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.11 02:06

Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна

Image result for Цагдаа

Тээврийн цагдаагийн албанд өдөрт 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртсөн мэдээлэл бүртгэгддэг аж. Ослын шалтгаан нь хүүхэд буруу тээвэрлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах, хороолол дотор жолооч нар явган зорчигчдод зам тавьж өгдөггүй зэрэг хариуцлагагүй байдлаас болдог гэсэн судалгаа байдаг. Өчигдөр гэхэд найман хүүхэд зам тээврийн осолд холбогджээ. Тиймээс бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд