Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn
Улс төр
2014.10.10 02:10

Хүүхдийн сангийн төлөөлөгч Итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч ноён Роберто Бинэс Гадаад харилцааны сайд Л.Болдод Итгэмжлэх захидлаа өргөн барив. Ёслолын ажиллагааны дараа Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.өГадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байгааг дурдаад тус сангаас өндөр түвшинд төлөөлөгч хүлээн авахад бэлэн байгааг тэмдэглэв. Түүнчлэн ирэх жил Монгол Улс "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийг даргалах бөгөөд энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар сургалт, семинар зохион байгуулах санал тавив. Р.Бинэс хүүхэд, өсвөр үеийнхнийхээ асуудалд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монгол оронд томилогдон хамтран ажиллах болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, сайд Л.Болдын тавьсан саналыг талархан хүлээ авч, цааш удирдлагадаа уламжлахаа мэдэгдэв. Түүнчлэн Хүүхдийн сан, Монголын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүч чармайлтаа дайчлан ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлэв. Сайд Л.Болд Суурин төлөөлөгч Р.Бинэсд ажлын өндөр амжилт хүсээд Монгол Улсын төр, Засгийн газрын байгууллагууд дэмжиж ажиллах болно гэв.өР.Бинэс нь Итали Улсын иргэх бөгөөд манай улсад томилогдохоосоо өмнө Йордан дахь Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт Ойрхи дорнод, Хойд Африкийн нийгмийн бодлого хариуцсан бүс нутгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр мөн Мексик, Индонез, Сенегал, Итали дахь Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт алба хашиж байсан байна.

Онцлох нийтлэлүүд