Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Булангууд
2014.05.05 09:05

Хүүхдийн тоглоомын талбайг ээжийн нүдээр хараасай

Улаанбаатарт хүүхдийн тоглоомын талбай цөөн. Байгаа хэд нь ээжийн шалгуурт тэнцэхгүй. Хүүхдийн тоглоомын талбай гэсэн нэртэй ч хүүхэд тоглоход эрсдэлтэй гэсэн үг л дээ. Бага насны хүүхэд тоглох газар, цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд хүрэхээр газарт гэрлийн шонгийн цахилгааны утас ил харагдах нь олонтаа.  Хүүхэд өнхөрч ойчвол нүд амаа гэмтээхээр  үзүүртэй ёзоортой зүйлс, сэрийсэн сарайсан эрэг боолт төмөр байх нь энүүхэнд. Цементэлсэн талбай хөлд орж байгаа хүүхдийн хувьд  бэрх даваа. Хатуу цементэн талбай дээр хүүхэд өнхөрч ойчих, толгойгоороо савж унахад тархи нь хөдлөх наад захын хэрэг. Эцэг эхчүүд хүүхдээ унагахгүйг хичээн араас нь дагаж гүйсэн ч аанай л өнхөрч ойччих гээд байдаг зовлон бий.  Хүүхдийн тоглоомын талбайг бүтээгчид ээжийн нүдээр хардаг болоосой гэж өөрийн эрхгүй бодогддог. Хүүхдийн тоглоомын талбайд цементэлсэн талбай ерөөсөө байж болохгүй юм билээ. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг ихэнх цэцэрлэгт хүрээлэн, байрны гадаах тоглоомын талбайнуудад цементэлсэн хэсэг ихтэй. Хүүхэд ойчвол мөргөж унах эрсдэл энэ хэрээр өснө.  Аль социализмын үеийн аварга том төмөр гулгуурууд өнөө хүртэл үлэг гүрвэлийн үлдэгдэл мэт сэрийж харагдах нь цөөнгүй. Хүүхэд унаж ойчих эрсдэлтэй төмрийн хогуудыг яагаад буулгаж зөөхгүй, түүхийн дурсгалт зүйлс шиг байлгаад байдаг юм бол. Хүүхдийн орчныг ядаж аюулгүй болгочих юмсан. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт хэрэгтэй байна даа. 

Б.ЯНЖМАА 

Онцлох нийтлэлүүд