Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn  Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn ​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Шинжаанд айлчилна DNN.mn Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо DNN.mn ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn  Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn ​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn
2022.03.21 04:03

Хүүхдийн эрхтэй зөрчилдсөн "Чингэсийн хүүхдүүд" || DNN.mn

Нийтлэлч: Өдрийн сонин


Чингэсийн хүүхддүүд кино нь морь уях монгол соёлыг сурталчилсан хэдий ч хүүхдийн эрхийг зөрчихөд уриалжээ.

Найруулагч Д.Золбаярын Чингэсийн хүүхдүүд кино 2017 онд гарсан, 1.41 цаг урттай.

Киноны үйл явдал эхлэх:

Уяач Болд морь уяхаа больсон Дамбийнд айргийн хөрөнгө залахаар ирлээ гэж буусан нь гол зорилго нь биш байснаар энэ кино эхэлнэ. Гэвч тэр хүүхдийг нь хоцрогдсон бүдүүлэг эрсдэлтэй морин спортын экстрем хөдөлмөрт амь насыг нь золин ашиглахаар ирсэн байдаг.

КИНОНЫ ДҮР, ЖҮЖИГЛЭЛТ:

Уяач Болд бол Монголын хуучны уламжлалт соёлын өвийг тээгч дүрийг бүтээнэ. Дамбий бол 2 жилийн өмнө морь уяад хүүхэд нь унаад морь уяхаа больж эцгийн ажлыг тасалж яваа малчин буюу уламжлалт өв соёлоо өөрөө ч хүүхэддээ ч өвлүүлэхгүй тасалж яваа дүрийг бүтээсэн гол дүр. Дамбий бол мангардуухан, хувцас хэл яриа, харцаараа яг л морь уяж чадахгүй, моринд ч хүүхдэд ч, бусдад ч гэм болохгүй хүний дүрийг бүтээж чаджээ.

Сара бол Монголын хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтанд хамгаалалтын хувцастай морь унаж уралдана гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр сайн дураараа Монголд ажиллаж байгаа АНУ-н ажилтан туслах дүр Britanny Belt. Багийн дарга бол энэ цагийн Монголын хэнэггүй ажлаа хийдэггүй цалингийн бөглөө төрийн албан хаагч, намын зарц.

Харин жүжигчин Р.Анхням дүрдээ сайн ажилласан бол түүний нөхөр Дамбий буюу хүүхдээ зодож мориор хөөж байгаа нь хүүхдийн эрхийн тухай хуульд нийцсэнгүй.

Хүүхдээ унагахаас айгаад морь уяхаа больсон шийдвэрээсээ ухарсан Дамбий хүүхэд ба эргэн тойрон нийгмийн шахалтаар эргээд экстрем морин спортыг эхлүүлж хүүхдээ эрсдэлд оруулах шийдвэр гаргаж буй аавын дүрийг жүжигчин Б.Батмэнд гаргаж чаджээ. Түүний харц, хөдөлгөөн энэ дүрдээ яг зохицож байв.

Дамбий хадан дээр хүүтэйгээ гарч сайн уяач эцгээ дурсан морио уяхаар болдог. Энэ нь ухаарал биш ухралт будунгуйрал болж байгааг Дамбийн давхар дээлтэйгээ хадан дээр хүүхэд шиг хашгирч буй мангар дүрээр найруулагч харуулж чадна.

Энэ хувцас бидэнд хэрэггүй гээд Уяач Болд хамгаалалтын хувцас өмсүүлэхгүй Сара-г хөөх шахуу явуулна. Хүүхдээ алдахаас айхгүй уламжлалаа алдахаас айж байна гэсэн Болдын үг хүүхдээсээ илүү уламжлалдаа хайртай гэх хэнэггүй Монгол занг харуулна. Ээж нь уралдааны морь унаж буй хүүхэддээ хамгаалалтын хувцас өмсгөхийн оронд хуучны шашны үсэгтэй морины дан цамц, даавуун малгай оёж өгөв. Хамгаалалтын хувцас каск өмсгөсөнгүй, найруулагч үүнийг тод харуулж чадсан нь уяачдыг хүүхдийн эрх зөрчиж байгааг кино урлагийн аргаар харуулж чадсан. Болд уламжлалт хувцсаараа жигдэр гээд хамгаалалтын хувцас өмсгөдөггүй, хүүхдэд ээлгүй уяачыг найруулагч тод томруун үзүүлжээ.

Сунгаа дээр үнэгүй хамгаалалтын хувцас хэн ч авсангүй, Сара гайхан сэтгэл дундуур болно. Дамбийн том хүү Болдын бор морийг түрүүлүүлж өөрийн хээр морийг гүйцэж ардаа орхиж байхдаа хүүхдийн бодлоор: Болдын морины амыг татаж 2-т оруулах санаа төрснөө аавдаа хэлэхэд, аав нь ингэж болохгүй “шударга бай” гэж сургасан нь хүүхдийн хүмүүжилд эерэг сайхан ганц сайн жишээ энэ кинонд гарна. Аавын хэлснээр үнэнч уралдана гэдэг сайхан сургамж нийгэмд хэрэгтэй мессеж энд гарч ирнэ.

Багийн даргыг хамгаалалын хувцас хурдан морь унаач хүүхдүүдэд тарааж хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхийг Сара хүссэн ч тэр ажлаа хийдэггүй. Тэр хуучин муу мотоциклынхоо эрэг шураг, багаж хийдэг сав болгож хамгааллын каскыг ашигладаг цалингийн уут болохыг найруулагч харуулна. Багийн дарга ганцаараа зүтгэж байдаг дэмжлэг байхгүй, үг нь сул, үйлдэл нь хүчгүй нэгэн болохыг энэ кино давхар харуулжээ.

Наадам болж морин уралдаанд Болдын бор морь түрүүлдгээр түрүүлж, хамгаалалтын хувцасгүй унасан Дамбийн том хүү Ууганаа аз дайрч ямар нэгэн муу юм болсонгүй, харин цаашид зун бүр Монголын 330 сум, 21 аймаг, нийслэлд болдог наадмын морин уралдааны замдмянга мянган монгол хүүхдийг энэ аз байнга дайрахгүйг найруулагч Дамбийн 2 дах хүү хамгаалалтын хувцастай морь нь хадуурч хадтай жалга ганга руу нисэж унаснаар харуулна. Хүүхэд нь унасан хээр морь хэдий түрүүлж ирсэн ч дүрэм ёсоор 5 байр ухраана. Энэ бол кино урлагийн хэл. Энэ киноны өгүүлэмжийн хамгийн том зангилаа тайлал нь энэ юм.

Наадмын дараа Дамбий 2 хүүтэйгээ майхны гадаа ил галын утаанд цай самарчээ суухад морь нь түрүүлсэн Болд ирээд түрүү морины бай болох бүтэн адуу бэлэглээд: “Дамбий минь чамд баяр хүргэе танай уяачийн удам чамаар дуусах нь гэж бодсон үгүй юм” гээд хөөрүүлж буруу тийш нь залсан найруулагчид гомдмоор. Харин түрүү морины байг морь унасан хүүдээ өгөөд дахин аймшигтай морь унах ажлыг урамшуулсан нь бүр дордуулж орхив. Уг нь морь унахдаа хамгаалалтын хувцас өмсгөөрэй гэж уяач хүүхэд 2-т захивал энэ киноны зорилго биелж, мянга мянган хүүхэд зун энэ л спортоос болж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж хохирдгийг энэ дүрээр найруулагч нийгэмд харуулж чадах байлаа. Энэ төгсгөлийг харахад найруулагч олон кино найруулсан туршлагатай найруулагч шиг биш КУДС-н 2-р курсын оюутны курсын ажлын эвлүүлэг шиг ядмагхан болжээ.

Ээж нь эсэн мэнд амаржиж охин дүүтэй болсон мэдээгээр кино дуусах агаад тэр эсэн мэнд амаржсан охин өсөж бойжоод ирэхэд нь хамгаалалтын хувцасгүй морь унуулах баталгаагүй хувь тавиланг олон Монгол хүүхэд хүлээж буйг кинонд харагддагүй дүрээр найруулагч энэ кинондоо анхааруулжээ.

КИНОНЫ ЖҮЖИГЛЭЛТ

Гол болон туслах дүрүүдийн жүжиглэлт боломжийн сайн байна. Хүүхдүүдийн жүжиглэх сургуулуулилтийг сайтар бэлтгэх нь чухал. Манай Монгол найруулагчдын түгээмэл алдаа бол хүүхдийг кинонд тоглуулахдаа 1-2 удаа давтуулаад шууд зурганд оруулдаг харагддаг. Үнэмштэл жүжиглэсэн жүжиглэлт хүүхдүүдэд дутав, энгийн л нэг цээжлүүлсэн нурмагар диалоги.

КИНО ЗОХИОЛ

Зохиолч Ч.Ганзориг, Г.Буянцогт нарын бичсэн кино зохиолын үргэлжлэх хугацаа 1 цаг 41 минут. Харуулах зүйлээ үндсэндээ харуулсан. 50 хуудас буюу 100 нүүр орчим зохиолоос ийм хэмжээний кино гарах болов уу, гэхдээ онцын ашиггүй дүрслэлийг хасаж үзэгчдийг цаг хугацааг хэмнэх боломж бас байжээ.

КИНОНЫ СЭДЭВ

Найруулагч энэ киногоор хүүхдийн эрх ба уламжлалт соёлын зөрчилдөөнийг харуулахыг хичээсэн. Өмнө морь хүүхдийн тухай Тод магнай, Тэнгэрийн амьтан гэх кино одоо Хийморь зэрэг кино гарч байна. Морь уях уралдуулах соёлын уламжлал хүүхдийн эрхтэй зөрчилдөж байгааг харуулсан. Морин уралдаанаас болж гэмтэж бэртсэн хүүхдийн тухай олон улсын хүүхдийн эрхийн байгууллага байнга анхааруулж энэ соёл уламжлалдаа болгоомжтой хандахыг уриалсаар байгаа ч манай төр засаг хуульчлан зөвшөөрсөөр байгаа билээ. Хууль батлагчид энэ киног 100 минут зарцуулаад үзэхэд гэмгүй бизээ.

КИНОНЫ ХӨГЖИМ

Энэ киног үзэж эхлэхэд яаж төгсөх нь эхний 2 миунтанд ойлгогдов.

Итали улсад зохион байгуулагдсан Морис Равелийн нэрэмжит ОУ-н уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр зөвхөн энэ киноны үзэгдэл бүрт зориулан 10 хэсэгтэй томоохон хөгжим зохиожээ.Хөгжмийг морин хуураар тоглосон нь морины тухай кинотойгоо ойрхон байлаа.

Энэ киноны хөгжим нь 10 хэсгээс бүрдэж байгаа нь бид бүхний сайн мэдэх ХолливудынThe good the bad and the ugly/Сайн муу хэрцгий/, Pearl Harbor/Сувдан эрэг/, Pirates of the Caribbean/Карибын тэнгисийн далайн дээрэмчин/ зэрэг киноны уянгат давшлагат олон хэсгийг санагдуулна.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Хятадын зохиолч Зян Руны Чонон Сүлд кино зохиолоор хийсэн Оскарын шагналт Францын кино найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” киноны гол дүр малчин эмэгтэйн дүрийг бүтээсэн жүжигчин Р.Анхням Дамбийн эхнэрийн туслах дүрд тоглосноороо энэ киног чимжээ. Энэ киноны зураг авалтын байгаль л гоё байлаа.

“Амур, Нэгэн шөнийн явдал, Янаг дурлалын дууль, Ээждээ л үнсүүлэхсэн, Усны үнэр, Учиртай гурав, Үхэж үл болно-Чингэс хаан, Аравт кинонуудаасаа ялгарах юмгүй ч,Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэл/постпродакшн/-ыг АНУ-д үйлдвэрлэсэн нь Холливудад ойртсон дэвшил.

Энэ кино нь морин спорт бол хүүхдийн амь нас эрүүл мэндэд заналхийлсэн, заримдаа амь насыг авч одож буй хоцрогдсон соёл гэдгийг урлагийн аргаар харуулж чадаагүй, уламжлал бахархал мөн гэж үзүүлсэн нь цаашид олон олон хүүхэд мориноос унаж амь нас эрүүл мэндээ хохироох суртал ухаалгын байдаг л нэг эвлүүлэг болжээ.

Өөрийнх нь найруулсан өмнөх кинонуудаасаа ялгарах ч шинэ юм алга, Монголын кино урлагт нэмэрлэсэн шинэ юм ч алга.

Найруулагч Д.Золбаярын ээлжит нэг л хий эргэлт.

90 дэх удаагийн акадмемийн дээд шагнал Оскарын гадаад хэл дээрх Монгол улсыг төлөөлөн өрсөлдөх эрхээ бүртгүүлж авсан нь Найруулагч Д.Золбаярын өмнөх кинонуудаасаа гаргасан ахиц нь юм. АНУ-д Warner Bros компанийн кино театрт нээлтээ хийснээрээ, Америкт гаргах эрхээ “G” буюу “General audience” бүх насныханд авсан анхны кино, гадаад үзэгчдэд ойртох ахиц гарчээ.

Ц.Чойжамц

2022.03.21. Даваа гараг. Дуурлиг нарс-Онон мөрөн.