Нийгэм
2014.07.09 12:07
Хүүхдүүд цэц мэргэнээ булаалдаж байна

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын тэмцээн үргэлжилж байна.
Даваа гаригт урианхай сурын харваагаар баяр наамдын салхийг хагалсан бол өчигдөр буриад сурын тэмцээн болсон. Тэгвэл өнөөдөр Хүүхдийн сурын харвааны наадам болох юм. Хүүхдийн сурын харваа оройн 19.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Сурын талбайд болж байна.