Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
Булангууд
2014.12.23 08:12

Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг

Хүний замыг заана гэдэг хүндтэй хувь заяа. Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг гэдэг. Дөнгөж төрсөн нялх амьтан сайн муу, сайхан муухайг хэрхэн ялгах билээ. Ээж нь л чигийг заагч алтан гадас болдог. Энхрий үрээ хуурайлангаа"Гадаа хүйтэн байна, хүү минь даарчих вий дээ" гэхэд хүү нь хүйтэн болон даарах мэдрэмжийг таньж авна. Сайн, муугийн тухай ойлголтыг хүүхэд ээжээрээ дамжуулан тодорхойлдог. Ээж нь сайн хүн гэсэн бол хүүхдийнх нь хувьд сайн хүн. Ээж муу хүн гэж ярьсан бол тэр хүн хүүхдийн хувьд муу талын баатар байх вий.

Олон жилийн өмнө зурагтаар нэгэн эмэгтэйн ярихыг сонссон маань мартагддаггүй. Тэр ээж "Би хүүхдэдээ юу заажсургахаа чмэддэггүй" гэж уйлж байсан сан. Ээж байхад эрдэмтэн мэргэн байх хэрэггүй гэдгийг сүүлд ойлгосон. Зүгээр л өөрөө зөв хүн байхад хүүхэд нь амьдралд хандах зөв хандлагыг хуулбарлаж авдаг.Хүүхэд өөрөө ч мэдэлгүйгээр бидэнд багшилж байдаг. Ээж маань намайг цэгцтэй сургах гэж зөндөө л үглэсэн. Харин охин маань хувцсаатайлаад шидчихэж байгаагхараадби хүмүүжсэн. Охин маань дүүгээ өндөр дуугаар зандарч, цохиж авч байгааг хараад би өөрийнхөө "сүүдрийг" олж харж билээ. Түүнээс хойш хүүхэдтэйгээ хүчирхийллийн бус аргаар харилцах гэж их л хичээсэн дээ. Үнэндээ охин маань миний амьдралд тохиолдсон хамгийн том хүмүүжүүлэгч. Тэвчээртэй байхад тэр л намайг сургасан. Хүүхэд шөнө хэдэн ч удаа уйлсан ээж бүүвэйлж тайвшруулах учиртай. Мянган удаа өмдөө норгосон ч мянган удаа угааж цэвэрлэх л үүрэгтэй гэдгээ ухамсарладаг бус уу.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд