Өдрийн сонин үнэнийг хэлнэ
200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn 200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn
Нийгэм
2022.08.06 07:08

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагджээ DNN.mn

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны наймдугаар 5-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны хоёрдугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд