Нийгэм
2015.06.23 01:06

Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулсан байна. Хөдөлмөрийн баатар маань тус эмнэлэгээ “Өөжинмед” хэмээх тун өвөрмөц нэр өгчээ. Тус эмнэлэг нь японы Kato Ladies эмнэлгийн салбар бөгөөд эмч мэргэжилтнүүдээ Kato Ladies клиникт дадлагажуулсан юм байна. Kato Ladies клиникийн тухайд байгалийн жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгадаг бөгөөд одоогоор жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг эмнэлэг юм. Хөдөлмөрийн баатрын үүсгэн байгуулсан эмнэлгийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Онцлох нийтлэлүүд