Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Манай улс 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Манай улс 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn
Улс төр
2022.09.29 09:09

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болохын төлөөх дайн эхэллээ DNN.mn


Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Үүний дагуу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл өрхүүдийг "Улны айл" гэж хэлсэн Д.Сарангэрэл сайд огцорлоо. Огцрох ч ёстой. Үүнтэй зэрэгцэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн бэ гэсэн асуулт гарч ирж байна.

Энэ асуултад сайд болохыг хүссэн улстөрчид "Би, би. Одоо миний ээлж. Одоо цаг нь болсон” хэмээн уралдаж хариулаад эхэллээ. Өөрсдөө олон нийтэд шууд ингээд хэлчихгүй байгаа ч сайд болох санаархлаа сошиал орчинд сэвүүлээд эхлэв. Тэдний дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хүмүүс ч байна. Санаанд оромгүй хүн ч өөрийгөө сануулж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг "Магадлал өндөртэй, тохиромжтой" гэх утгаар сэвж эхэлсэн. Сэвүүлж ч байгаа байх. Мөн Х.Булгантуяа гишүүний хувьд Б.Баярсайхан гишүүнээс дутахааргүй сошиалд бичигдэж байна. Түүний өөрийнх нь бодоогүй нүүдэл байж болох ч, түүнийг сайшаан үнэлдэг хүмүүсийн сэвэлт өндрөө авч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ч мөн суудал ахихыг санаархаж байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар ч өрсөлдөж байна. Өмнөх сайд нь эмэгтэй байсан учраас эмэгтэй байх ёстой гэсэн логик автоматаар үйлчилж байгаа бололтой.

Сайдын төлөөх марафонд оролцогчдын ихэнх нь эмэгтэйчүүд аж. Тэд сайд болохоор өөрсдийгөө бялууртал магтуулж эхэлснээс гадна давхар өрсөлдөгчдөө харлуулж эрэллээ. Сошиалд ёстой нэг арьсаа хуулалцаж байна. Нэгнээ газар дор ортол муулаад, эсвэл тэнгэрт тултал нь магтаад л ямар ч туйл гэж алга. Муулсныг нь харвал буг чөтгөр мэт, сайлсныг нь харвал хутагт хувилгаад мэтээр л бичиж байна. Сайдыг халах ч секундын ажил болсон. Одоо албан тушаалд тавих нь ч секундын ажил болох биз. Ерөнхий сайдын л мэдэх асуудал. Гэхдээ нэг асуудал байна. УИХ-ын гишүүдэд ёс зүйн дүрэм гэж байдаг. УИХ-ын гишүүн болсон хүн нэмээд сайд болно гэвэл шаардлага нь улам л өндөрсөх учиртай.

Гэтэл сайд болох хүмүүст ямар ч шаардлага, шалгуур, ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Тийм учраас хэн дуртай нь сайд болох гэж зүтгэж байна. Сайд нар ёс зүйн дүрэмтэй, алдаа гаргавал сайдын суудлаа өгөөд ч зогсохгүй асар өндөр хариуцлага хүлээдэг болмоор байна. Тэгвэл сайдын суудал руу хүссэн болгон нь санаархахгүй, харин ч бүр эсрэгээрээ жийрхэж, хийж чадах нь л зүтгэдэг болно.

Онцлох нийтлэлүүд