Нийгэм
2015.02.18 03:02

Хөдөөгийн замд болгоомжтой зорчихыг сануулав

Аав ээж, ах дүү хамаатан садандаа золгохоор хөдөө орон нутгийг зорих, хөдөөнөөс хот руу ирэх хүмүүс цөөнгүй байдаг. Хэдийгээр цаг агаар дулаан, тогтуун байгаа ч хөдөөгийн зам халтиргаа гулгаа ихтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. Ялангуяа зорчигч хэтрүүлэн тээвэрлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэйг онцолж байна.

Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн нөхцөлд нарийн хяналт тавина гэж МХЕГ-аас мэдээлж байгаа бөгөөд зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолоочийг үйлчилгээнд гаргахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн байдалд болон жолоочийн жолоодох чадварт үзлэг хийх ажээ.

Ингэхдээ жолоочийн цусны даралт, согтуу болон мансуурсан эсэхийг ч шалгах аж. Хот хоорондын тээвэр хийх эрх бүхий этгээдүүд болон хувийн тэргээрээ хөдөөд зорчиж буй жолооч нар тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү хүн суулгах нь элбэг. Энэ нь эрсдэл дагуулах аюултайг онцгойлон санууллаа.

Онцлох нийтлэлүүд