Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn
Нийгэм
2014.10.16 03:10

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн өдрийг тэмдэглэлээ

Дэлхий нийтээр аравдугаар сарын 15-ныг хөдөөгийн эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдрийг угтан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хамтран Нью-Йорк хотноо "2015 оноос хойших хөгжлийн зорилтуудын хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах боломжийн тухай" хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НҮБ-ын системийн байгууллагууд, гишүүн орнууд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон уг хэлэлцүүлгийг Канад улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Гилермо Ришчински, Монгол Улсын Гадаад харилцааны яамны олон улсын байгууллагын зөвлөх О.Энхцэцэг нар удирдан явуулжээ.

Монгол Улс нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын санаачлагчдын нэг юм.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг 1975 онд Мексикт, 1995 онд Бээжинд тус тус болсон дэлхийн эмэгтэйчүүдийн хоёр удаагийн бага хурлаар хэлэлцсэний зэрэгцээ Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг глобал хөгжлийн баримт бичгүүдэд тусгаж, холбогдох арга хэмжээг авч ирсэн хэдий ч дэлхий даяар хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд ядуурал, ажилгүйдэл өндөр, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж тааруу хэвээр байгаа билээ.

Онцлох нийтлэлүүд