Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон байна Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав МХЕГ: Орон нутагт задалснаас хойш хэрэглээгүй шалтгаанаар 64 хүн тун вакцин устгажээ Экспорт импортоос давамгайлж 1.278.2 сая ам.доллараар өсчээ Өнөөдрийн байдлаар цахим гарын үсэг ашигладаг 38 мянган иргэн байна “Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв
Нийгэм
2021.10.14 08:10

​Хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл нэмэгдэж байна


Олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр”-ийг энэ жил “Нүдээ хайрлая” буюу "LoveYourEyes" уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг.

Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна.

Ялангуяа сүүлийн хоёр жил үргэлжилсэн хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл улам нэмэгдэж байна.

Шаардлагатай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хийсэн тохиолдолд дөрвөн хүн тутмын гурав нь сохрол, хараа муудалтаас сэргийлж чаддаг. Сохрол, сул хараатай иргэдийн 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна.

Олон улсын хэмжээнд харааны шил шаардлагатай 1.2 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд манай улсад харааны асуудалтай 30,000 гаруй иргэд байдаг гэх тоо баримт бий.

Таны хүүхдэд хялар харах, самбараа муу харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гоожих болон бусад зовиур илэрвэл та яаралтай харъяа аймаг, дүүргийн нүдний эмчид хандаарай.

Хүүхдийн харааны гажгийн эрт илрүүлж чадвал сохрол, сул хараатай болохоос урьдчилан сэргийлэх юм.

Хэрэв таны хараа муудаж байгаа бол, танай гэр бүлд нүдний даралт ихсэх өвчинтэй эсвэл чихрийн шижинтэй бол та жил бүр нүдний эмчид үзүүлэх шаардлагатай ба нүдээ хамгаалах зорилгоор нарны шил, саравчтай малгай өмсөж хэвшихийг зөвлөж байна.

Нүдний өвчнийг эрт оношилж, эмчилвэл сохролоос сэргийлэх бүрэн боломжтой тулд жилд нэг удаа заавал нүдний эмчид очиж, хараагаа шалгуулж байгаарай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд