Эдийн засаг
2021.05.07 06:05

Хөрөнгийн биржид 352 сая төгрөгийн хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн 352.825.921 төгрөгийн үнийн дүн бүхий 640.025 хувьцаа арилжив.

Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсч, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.96 хувь) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH+13.48 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаансан" (UNS-8.68 хуь) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-7.23 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Булган ундрага", "Стандарт агрикалчер групп" ХК-ийн ханш хамгийн их өсөв. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 354.276 нэгж эрхийг нийт 100.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.01 хувиар буурч, 37056.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.724.315.392.598 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.


Онцлох нийтлэлүүд