Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ "Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна" гэв Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа Шивээт Улааны цогцолборт дурсгал Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ "Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна" гэв
Нийгэм
2021.05.13 09:05

Х.Алтанцацралт: Гэр хорооллын өрх бүр хашаандаа жижиг хүлэмж байгуулснаар өөрөөсөө гадна 15 айлыг ногоогоор хангаж чадна

Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Алтанцацралтай өрхийн хэрэглээнд хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж болон хүлэмжийн технологийн талаар ярилцлаа.


-Хөл хорионы үеэр хил хаагдаж, тээвэр саатсанаас болж нарийн ногоо нэг хэсэг тасарсан. Үүнтэй холбоотойгоор хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх асуудал ихээхэн хөндөгдөх боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хүлэмжийн аж ахуйд ихэвчлэн өдөр тутам хурааж аваад хэрэглэх ногоог тариалдаг. Энэ ногоог хүнсэнд хэрэглэхэд халууны боловсруулалт хийдэггүй, ихэвчлэн түүхийгээр нь хэрэглэдэг юм. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль, салаатны навч, бууцай, гүзээлзгэнэ, алим жимс гэх зэргээр дурдаж болно. Энд хүлэмжийн аж ахуй гэсэн ганц зүйл яриад байгаа мэт боловч өргөн утгаараа хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал юм. Өнөөдөр монголчууд жимс, нарийн ногооны 80-аас дээш хувийг гаднаас импортолж байна. Жил бүр 650 сая ам.доллараар гаднаас хор авчирч идэж байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, маш их химийн хольцтой. Ялангуяа, урд хөрш олон зуун жил тариалан эрхэлсэн учир хөрс нь амьгүй болж, технологийн өндөр хөгжлийн нөлөөгөөр төрөл бүрийн ургамал хамгааллын бодис хэрэглэж ургацаа нэмэгдүүлж ирсэн. Үүнээс үндэслээд монголчууд хорт хавдар гэсэн хүнд өвчин тусч байна. Ялангуяа, хоол боловсруулах эрхтэн, элэг болоод ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Жил бүр 4000-4500 монгол хүн хорт хавдар өвчнөөр нөгөө ертөнц рүү явж байна. Энэ бол нэгээс хоёр сумын хүн ам тэр чигтээ явчихаж байна гэсэн үг. Ингээд бодохоор та бид хоёрын ярианы сэдэв зөвхөн хүлэмжийн аж ахуй бус монгол хүн амьд явах эрхтэй холбоотой асуудал болоод хувирч байна. Харамсалтай нь төрөөс дорвитой ажил хийхгүй байна.

Ийм учраас монголчууд хүнс, тэр дотор жимс, нарийн ногоогоо өөрсдөө тарих хэрэгтэй. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, жилийн гуравхан сараас бусад хугацаанд хүйтэн сэрүүн байдаг нөхцөлд нарийн ногоо, жимсийг зайлшгүй өвлийн хүлэмж байгуулж тариалах ёстой. Нэмэх 20 хэмээс дээш орчинд ургадаг ногоог тариалах том хэмжээний хүлэмж байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг том хэмжээний агропарк байгуулах зэргээр бусад орнууд шийдэж байна. 20, 50 га гэх зэргээр том хэмжээний хүлэмжийн парк байгуулъя гэхээр манай улсын санхүү эдийн засгийн байдлаас хамаараад боломжгүй. Шийдэх гарц нь өрхийн тариаланг хөгжүүлэх явдал юм. Айл болгон хашаандаа нарийн ногоо тариалах хэрэгтэй.

-Айл болгон хашаандаа хүлэмж байгуулах боломж бий юү?

-Бид 0.7 га газар өмчилж, эзэмших эрхтэй. Бид “Хашаандаа мөнгө ургуулцгаая” гэсэн аян өрнүүлж, 0.7 га-д тохирсон хамгийн жижиг оврын, дөрвөн улирлын хүлэмжийн загварыг гаргасан. Өргөн нь долоо, урт нь 10 метр. Нийт 70 метр квадрат юм. Хүлэмжийн танилцуулгыг хийгээд, манай нийгэмлэгт 600 гаруй өрх нэгдээд явж байна. Нэг хүлэмж ойролцоогоор 35-38 сая төгрөгийн өртөгтэй. Энэ мөнгийг зээлэх гээд 600 гаруй өрх хөөцөлдөөд явж байгаа. Засгийн газраас жилийн гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ нь ажлын байрыг дэмжих зорилготой гэж ойлгож байгаа. Гэвч хашаандаа хүлэмж байгуулах хүсэлтэй иргэд энэ зээлээс авах хүсэлт тавиад бүтэхгүй байна. Хэрэв үүнийг төрөөс дэмжиж, бусад банк нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжээд зээл олгоод эхэлбэл 14 хоногийн хугацаанд хүлэмжээ барих бололцоотой. Улмаар 2.5 жилд өөрийнхөө ногоогоор хүлэмжийнхээ өртгийг нөхөх боломжтой юм. Өрх болгон хашаандаа хүлэмж байгуулаад хүнсээ хангачихвал импортын чанаргүй ногоо хэрэглэх шаардлагагүй. Улаанбаатар хотод 180 гаруй мянган хашаа бий. Бүх аймаг, сумын өрх хашаажсан байгаа. Энэ хашаанд ямар ч ажил үйлчилгээ хийхгүй, булан тохойгоо тойруулж нүхэн жорлон бариад сууж байна. Одоо энэ хөл хорионы үед хашаагаа цэвэрлэж, үнс, угаадас зэргээ цэгцлээд нэг буланд нь хүлэмжээ барь. Өрхийн хүлэмжийн аж ахуйд гаднаас хүн хөлсөлж ажиллуулах шаардлагагүй. Өөртөө байгаа илүү дутуу цаг болон гар утсаа маажаад сууж байгаа хүүхдүүдээ дайчилж, ажил орлоготой болох боломж байна.

-Хүлэмжийн технологийн тухайд тодруулахгүй юу. Манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн зохицох уу?

-Бидний боловсруулсан загвар бол урд тал, дээвэр нь нар луу харсан нийллэг хальстай, гурван талын ханыг нь тоосгоор өрж, дулаан тусгаарласан байх юм. Дээрээ өвлийн дулаан хөнжил хучлагатай. Өглөө нар гарахаар тэр хучлагаа хойш нь өнхрүүлээд орой дээр нь бэхлээд өдрийн цагаар нарны эрчим хүчээ аваад ямар нэг галлагаа, цахилгаан зарцуулахгүйгээр явна. Нар жаргамагц хөнжил бүтээлгээ буулгаад 21:00-22:00 цаг хүртэл өдрийн хуримтлуулсан дулаанаараа байж байгаад, шөнийн цагт температур буурахад нэмэлт галлагаа буюу шахмал түлшин зуух, эсвэл цахилгаанаар халаах юм. Усалгаа нь автомажсан. Энэ бол би өөрийнхөө биеэр турш, сүүлийн зургаан жил жилийн дөрвөн улиралд ургац авч, Монголд туршигдсан загвар. Загас барих аргыг зааж өгөх нь бидний зорилго юм.

-Гэр хорооллын хөрс ихээхэн бохирдсон байдаг. Хүлэмж байгуулахад уг асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хашааны хөрс нэлээн бохирдолтой. Тиймээс энэ хөрсийг 15-20 см хуулна. Тухайн хашааны хөрс ямар найрлагатай байна гэдгээс хамаарч ургамал ургахад шаардлагатай нэмэлт хөрс хийж өгнө. Ингээд ойролцоогоор 40 см орчим хөрсийг боловсруулж, давхарга үүсгэх юм. Монгол орны хөрс харьцангуй сайн. Амьд хөрс гэж хэлдэг. Олон зуун жил тариалан эрхэлсэн Зүүн өмнөд Азийн орнууд, Хятад зэрэг тариаланч орнуудад хөрс амьгүй болсон байдаг. Зөвхөн химийн бордоогоор ургуулж байгаа юм. Харин манай орны хөрс, нар бол жимс жимсгэнэ, органик ногоо тариалахад маш тохиромжтой. Бид 70 гаруй сая малтай. Малын бууц гэж органик бордоо байна. Энэ бордоогоор бордоод нарийн ногоо хүнс бэлдэх боломжтой.

-Хашаанд байгуулах 70 метр квадрат хүлэмжинд тариалсан ногоо өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангах уу?

-Ийм талбайд өргөст хэмх, улаан лоолийн 200 гаруй бут суух юм. Мөн бүх төрлийн ногоо жимсийг тариалах боломжтой. Өнөөдөр 21 дүгээр зуун. Ургамал тарих технологи хүмүүсийн гар утсан дээр бий. Youtube рүү ороод хайхад бүх хэл дээр бүх төрлийн ногоо, жимс тариалах заавар үнэгүй байна. Хүсэл байвал хэн ч гэсэн ургацын шимийг хүртэх боломжтой. 70 метр квадрат талбайд тариаллаа гэхэд өөрсдийн хэрэгцээг хангаад, цаана нь 15-20 айлыг жилийн дөрвөн улиралд хураасан нарийн ногоогоор хангах боломжтой. Мөнгөн дүнд шилжүүлбэл өөрсдийн хэрэгцээнээс гадна 20 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо бий.

-Хашаандаа хүлэмж байгуулж ногоо тариалахад хэр их ажиллагаатай вэ. Ажлынхаа хажуугаар эрхэлж болох уу?

-Гэр бүлийн гишүүдээс өөр ямар ч илүү дутуу хүн хэрэггүй. Өглөө эрт нар шарахаас өмнө нэг цаг гэр бүлээрээ орж ажиллана. Орой хоолоо идчихээд 1-2 цаг ажиллахад болно. Усалгааг өглөө, оройны сэрүүнд хийнэ. Энэ нь автомат. Аав, ээж нь үр хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаараа ажиллахад болно. Өвлийн хүлэмжийн аж ахуйг хашаандаа байгуулах нь зөвхөн эрүүл хүнсээр хангагдаад зогсохгүй нийгмийн олон ач холбогдолтой. Тухайлбал, хүлэмж маш чийглэг. 60-70 хувийн чийглэгтэй, далайн эргийн уур амьсгал хашаан дотор бий болно гэсэн үг. Тэнд ажилласнаар хүмүүсийн царай зүс зөөлөн болно. Мөн чийглэг, дулаан орчинд ажилласнаар нэлээн хөлс гарах учир үнэгүй саун, тураах клуб гэж ойлгож болно. Хөдөлгөөн хийж илүүдэл жин хасагдана.

Түүнчлэн хүлэмжинд ургаж байгаа навч цэцэгнээс хүчилтөрөгч ялгардаг. Ялангуяа, уулаанбаатарчууд олон бохирдлоос болж хүчилтөрөгчийн дутагдалтай байна. Тэгвэл хүлэмж рүүгээ орно гэдэг нь хүчилтөрөгчийн аппарат руу орж байгаагаас ялгаагүй юм. Нөгөө талаар хүлэмжийн аж ахуй амьд байгальтайгаа харьцах боломжийг олгоно. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Хүнийг байгалийн сайхан амрааж тайвшруулдаг. Заавал Богд уул руу явж, хөдөө гараад байх шаардлагагүйгээр хашаандаа бий болгосон хүлэмжид байгалийг мэдэрч, тайвширдаг.

Мөн хүлэмж байгуулбал ургамалд тоос хүртээх зорилгоор заавал нэг бүл зөгий тавих ёстой. Тэгэхээр хашаандаа зөгийн аж ахуй давхар эрхэлнэ гэсэн үг. Өдөр болгон хашаанаасаа халбага зөгийн бал аваад усанд найруулаад уучихна. Нөгөө талаар маш их чийглэг дулаан орчин учир төрөл бүрийн бичил биетэн, шавьж хорхой өсөж үржих нөхцөл бүрддэг. Энэ нь тариалж байгаа ногоог идэж ургацыг багасгадаг. Үүнтэй тэмцэхийн тулд гадаадад химийн өндөр хүчтэй хор, ургамал хамгааллын бодисоор устгаж байна. Энэ химийн бодис хүнийг алах түвшний хортой. Харин манай орны тухайд биологийн аргаар шавьжийг цэвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хүлэмж болгонд бөдөн шувуу байлгах ёстой. Энэ шувуу хэзээ ч өвчин тусдаггүй ганц амьтан. Өндөг болон мах нь эрүүл мэнд, эмийн өндөр ач холбогдолтой. Японд атомын бөмбөг хаясны дараа цацраг идэвхит бодисоор хордсон хүмүүсийг бөдөн шувууны мах, өндөг өгч эмчилж байсан. Иим учраас бөдөн шувууг хүлэмжинд тэжээснээр шавьж, өндөг авгалдайг цэвэрлээд зогсохгүй сангас гаргана. Тэр нь бордоо болно. Мөн өдөр болгон бор цоохор өндөг гаргана. Үүнийг хүнсэндээ хэрэглэчихнэ. Энэ мэтээр олон ач холбогдолтой.

-Та бас хүмүүжлийн өндөр ач холбогдолтой тухай хэлж байсан?

-Тийм. Бидний үр хүүхэд, удам угсаа ерөнхий боловсрол болон их, дээд сургуульд суралцахад амьдралын ухааныг танин мэдүүлж чадахгүй байна. Аливаа амьтан, араатан үр зулзагадаа амьдрах ухааныг сургадаг. Тэгвэл бид үр хүүхдээ амьдралд сургах ёстой. Аав, ээжтэйгээ хашаандаа хүлэмжинд үр суулгаад нүдэн дээр нь цэцэг навч гараад, хурааж аваад хэрэглэхээс гадна борлуулаад өгөөжийг нь хүртэх юм бол энэ залуус мөнгөний үнэ цэнийг алхам тутам мэдэрнэ. Амьдралын ухаанд сурна. Хатуу хэлэхэд, хүүхдүүд гар утсаа маажаад интернэт орчноос хэнд ч хэрэггүй мэдээлэл, хов живд тархиа мансууруулаад аяга тавгаа ч угаахгүй сууж байна. Тэр гэрт амьд харилцаа үүсэх ёстой, амьдралын ухаанд суралцах учиртай. Үүнийг хүлэмжийн аж ахуй байгуулж, үр хүүхэдтэйгээ хамт хөдөлмөрлөснөөр бий болгож болно. Ямар ч хүн, хүүхэд урган дэлгэрч байгаа жимс ногоог хараад улам арчилж, хичээдэг юм.

Г.БАТ

Онцлох нийтлэлүүд