Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой
Цаг үе
2020.09.07 09:09

Х.Ганхуяг: Гадаад харилцааны яамны дэргэд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах шаардлагатай


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулагджээ. энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авах талаар ярилцлагаа эхэлье?

-Манай улсын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого алдаатай яваад байна л даа. Гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцдаг байгууллага нь хэлтсийн хэмжээнд ажилладаг байх жишээтэй. Гадаад худалдаа нь хоёр, гурван яамд хуваагдаад хэлстийн мэргэжилтэн хариуцах хэмжээнд хүрчихээд байгаа юм. Тиймээс төрийн бодлогыг зангидсан институци байх ёстой гэж харж байгаа. Нэгдүгээрт, институци байгуулах асуудлыг сөхөж ярьж байна. Гадаад хэргийн яамны дэргэд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах ёстой гэж үзэж байгаа юм. Цар тахлаас шалтгаалсан нүүрсний гарц муудахад хариуцах эзэн байгаагүй. Хоёр, гурван яам, хэдэн сайд хариуцаад Хятадын Элчин сайдын яам, болоод урд хөршийн гадаад хэргийн яам руу нь захидал бичиж байж энэ асуудал нэг талдаа шийдэгдсэн. Тиймээс энэ чиглэл рүү анхаарсан, үүнийг хариуцсан төрийн байгууллага байх ёстой юм аа. Яагаад гадаад хэргийн яамны дэргэд байгуулж байна гэхээр бүх орны Элчин сайдуудтайгаа харилцаа холбоотой байх ёстой. Ингэж байж бодлого цаашаа явна. Мэдээж төрийн институци байгуулагдахаар л бүх бодлого явчихна гэсэн үг биш. Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбар луу татах ажлыг явуулж үүн дээрээ сайн жишээ бий болгож чадвал олон улсын хэмжээнд нэр хүнд өснө.

-Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгууллаа гэхэд ямар үүрэгтэй ажиллах вэ. Манай улсын хувьд гадаад худалдаан дээр ямар хүндрэл тулгардаг вэ?

-Өнөөдөр манай улс тав, зургаан улстай стратегийн иж бүрэн түншлэлтэй. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай хийсэн. АНУ-тай ноос ноолуурын чиглэлээр чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийх гэж байна. Европ руу гэхэд зургаан мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гэрээ хэлцэл хийчихсэн байгаа шүү дээ. Гэтэл бид энэ гэрээ хэлэлцээрээ ашиглаж чадаж байна уу гэхээр чаддаггүй. Манай тойрог дээр гэхэд Янмал оймс Сибир лүү их сайн танигдсан. Оросын талын татвар өндөр учраас оймсоо гадагш нь гаргаж чаддаггүй. Үүнийг ихэвчлэн ганзагын наймаачид гаргадаг. Энэ бүхнээс харахад өнөөдрийг хүртэл бид байгуулчихсан гэрээ хэлэлцээрүүд дээрээ дүгнэлт хийх ёстой юм байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд дээр болох, болохгүй байгаа асуудлаа олж харъя гэж байгаа юм. Гэрээ хэлэлцээрээ эргэж харснаар манай улсын ямар бараа бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалагдах ёстой юм гэдгээ нарийн гаргаж ирнэ. Өнөөдөр бид мөнхийн хөрш болох хоёр том хөрштэйгөө ч худалдааны хэлэлцээргүй явж байна. Хоёр хөршөөс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэдэг санал тавьчихсан. Гэтэл бид ямар нөхцөлөөр гэрээгээ хийхээ одоо хүртэл гаргаагүй. 10, 20 жилийн турш судлаад л яваад байдаг. Одоо харин судалгааг нь эрчимжүүлж, эдийн засгийн судалгааны институциуд, ЖДҮ-лэгчид, худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн байгууллагуудын санал бодлыг сонсож дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн эрх зүйн орчинг ч сайжруулах ажлууд хийх ёстой. Хариуцсан байгууллага, зангидсан бодлого байхгүй болохоор ихэвчлэн хуульчид гадаад худалдаан дээр гэрээ хийдэг. Тэгэхээр хуульчид маань эдийн засгийн үр ашгийг тооцоолохгүй гэрээ хийчихдэг тохиолдлууд бий.

Тэр үүднээсээ бид Япон улстай хийсэн чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрт анализ дүгнэлт хийж үзнэ. Ингээд хоёр хөрштэйгөө худалдааны хэлэлцээр хийхгүй бол Оросоос 1.5 тэрбум ам.долларын шатахуун импортолдог боловч эргээд экспортод 70-100 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргадаг. Манайх бараа бүтээгдэхүүнээ экспортлох гэхээр асар өндөр татвар төлөх болчихдог.

-Гэрээ хэлэлцээрээ эргэн харж, түүнийгээ бодит ажил болгон явуулна гэж ойлголоо...

-Тийм. Дарханд гэхэд арьс шир боловсруулах үйлдвэр барихаар болсон. Манай улс жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлээд зээл өгдөг. Гэхдээ бид зах зээлийг нь нээж өгөхгүй бол манай бүтээгдэхүүн өрсөлдөх ямар ч боломжгүй. Хятад улс руу манай байгалийн баялаг 3-4 хувийн татвартай ордог. Бусад бараа бүтээгдэхүүн 25-30 хувийн татвартай. Тиймээс Дарханд байгуулах арьс ширний үйлдвэрээс ямар бүтээгдэхүүн экспортод гарах, татварын хэмжээ нь ямар байх зэрэг хэлэлцээр хийх ёстой. Тэгэхгүй бол манай бүтээгдэхүүн гарах боломжгүй юм аа. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хамгийн сайн бодлого бол төр зах зээлийг нь нээж өгөх ажлыг л хийх ёстой. Ингэснээр олон тооны ажлын байр бий болохоос гадна дотоод зах зээл бус гадаад зах зээл рүү харсан үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох боломж бий.

-Өнөөдөр манай улсад байгаа гадаадын хөрөнгө оруулалтуудыг дурдвал гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Гадаад хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг ч нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагчдаа бид “хөөж” явуулдаг хуультай. Энэ хуулийг эргэж харж, өөрчлөлт оруулах шаардлагатай болов уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр Рио Тинтог л бид ярьдаг. Бид чөлөөт худалдааны хэлэлцээрүүдээ сурталчилаад хөрөнгө оруулалтын орчныг эрүүл болгож сайжруулах ёстой. Үндсэндээ манайх хоёр стандарттай болчихоод байгаа юм. Төрийн компани гэхээр хяналт бага. Хувийн компанийн стандарт өөр. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүр өөр стандарттай. Энэ бүгдийг нэг стандарттай болгох шаардлагатай. Үүнтэй уялдуулан төрийн хяналт шалгалтын хуулийг шинэчилж таарах байх. Манайхаас гарч байгаа бараа бүтээгдэхүүн бусад улсын стандартыг хангадаггүй. Стандарттай холбоотой хуулиудаа илүү сайжруулж, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй, анхнаасаа үйлдвэр үйлчилгээ нээхэд стандартаар нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлчихвэл манай үйлдвэрлэгчид гадагшаа экспорт хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн энэ орчноо гадаадын хөрөнгө оруулагчдад илүү сайн танилцуулна. Жишээ нь, манайд эрчим хүчний өртөг харьцангуй бага байдаг. Үүнтэй холбоотойгоор өмнө нь дата серверүүдээ манайд байгуулах хүсэлтэй нэлээд санал ирж байсан. Дата сервер асар их хэмжээний цахилгаан хэрэглэдэг. Цахим бүс байгуулаад түүнд зориулсан цахилгаан эх үүсвэрийг шийдээд өгчихвөл нүүрсээ цахилгаан болгож зарах боломж бий. Цахим чөлөөт бүс байгуулбал тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд нь татварын хөнгөлөлт эдэлдэг. Манайх шиг эрс тэс цаг ууртай нөхцөлд ажиллуулахад энэ тохиромжтой. Дархан Улаанбаатарын чиглэлд цахим инновацийн чөлөөт бүс байгуулах талаар үндсэн чиглэлд тусгагдсан. IT чиглэлийн компаниуд байршил үл хамаараад үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Гадагшаа бүтээгдэхүүнээ татваргүй, тээвэргүй гаргах ч боломжтой. Энэ бүхнийг бодлогоор дэмжээд эрчим хүчийг нь хангаж өгвөл олон салбарыг эргээд хөгжүүлэх гарц нээгдэж байгаа юм. Энд зориулсан боловсон хүчнээ бэлтгэх асуудал ч гарч ирнэ. Англи хэлний өндөр мэдлэгтэй, мэдээлэл технологийн өндөр чадвартай боловсон хүчнийг ЕБС-д бэлдэн гаргаж чадвал ажиллах боломжтой. Дотооддоо гадны цалингаар ажиллах боломж нээгдэнэ. Цогцоор нь ярьж байна л даа. Олон стандартгүй нэг стандарттай төрийн хяналт шалтгалт үйлчилгээтэй байх нь зүйтэй. Тиймээс хөрөнгө оруулагчдад эерэг мессэж өгөхгүй бол үндсэндээ гадаадын хөрөнгө оруулагчдыг дайсан мэт хардаг болчихлоо шүү дээ. Гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулийг мэдээж эргэж харах ёстой. Энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдын босгыг маш өндөр болгочихсон. Уул уурхайн компаниудад зориулсан босго тавьчихсан байгаа юм. Тэгэхээр нөгөө яриад байгаа бусад чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээ больсон. Угтаа дээр дурдсанчлан стандарт гэдэг энд бас яригдана. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр дотоодын бизнесүүдийн үйл ажиллагааны стандарт шинэчлэгдээд эхэлдэг сайн талтай. Түүнчлэн өөрсдийн орны стандартыг оруулж ирээд сайжруулдаг. Бид аль болох л гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж ёстой юм.

-Цар тахлаас шалтгаалаад гадаадын хөрөнгө оруулалт царцаж байгаа болов уу. Энэ хүнд үед хөрөнгө оруулалтаа бага боловч нэмье гэвэл бид ямар чиглэл рүү анхаарах ёстой вэ?

-Цар тахлын үед хамгийн өндөр үнэлгээтэй болчихсон компаниуд дандаа мэдээлэл технологийн чиглэлийн компаниуд байгаа юм. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу үйл ажиллагаагаа явуулахгүй бол улам хоцрох нь. Энэ сардаа багтаагаад Монголд хөрөнгө оруулалт хийчихсэн гадаадын хөрөнгө оруулагчдын зовлон бэрхшээлийг сонсох, гадаад худалдаа эрхлэгчид үйлдвэрлэгчдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, иргэд, ААН-үүдийн дуу хоолойг нэгтгээд УИХ-д танилцуулна.

-Таны хувьд чөлөөт бүс байгуулах талаар ямар бодолтой байдаг вэ?

-Манай улс хоёр талдаа нэг, нэг чөлөөт бүс хийнэ гээд дагалдах хуулиудаа батлахгүй хаячихсан. Чөлөөт бүс байгуулна, казино байгуулна гэж яваад улстөржилтөөс айгаад орхичихсон. Чөлөөт бүсүүдийг ямар нэг салбарыг дагнасан хэлбэрээр дэмжих ёстой. Замын-Үүдэд казино байгуулж болно. Төр гадаадын компанитай хамтарсан казино байгуулаад төрийн хатуу хяналтаа тавьж ажиллаж болно. Яахав, монгол иргэнд үйлчлэхгүй, төрийн өмчлөлийн казино байгуулж болно ш дээ. Түүнчлэн Улаанбаатарт гэхэд морин тойруулгын чөлөөт бүс ч байгуулж болохоор юм. Ер нь их олон боломж харагдаж байгаа. Гол нь бид зоригтой хийж эхлэх хэрэгтэй байна.

-Улсын хэмжээнд эхний ээлжинд ЕБС-ийн арван хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгох талаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар санал оруулсан гэж байсан. Гишүүд Кембрижийн хөтөлбөрийн оронд үндэсний хөтөлбөрөө сайжруулъя гээд хоёр талд гарчихсан байх шиг байна. Энэ тухайд?

-Манай улс Кембрижийн хөтөлбөртэй сургууль бэлдэх зорилгоор 40 гаруй лаборатори сургуулийг байгуулчихсан байсан. Тэр сургуулиуд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэгдэж байсан ч 2012-2016 оны хооронд зогссон. Төр олон улсын хөтөлбөртэй сургуулийг явуулж болохгүй гэдэг лобби явсан л даа. Ингээд олон хувийн сургуулиуд байгуулагдсан. Эдгээр хувийн сургуулиуд Кембрижийн хөтөлбөр болоод олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Үүнийх нь төлөө хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал төлдөг. Төлөх төлөхдөө их хэмжээний мөнгө төлдөг юм. Төрөөс хувьсах зардал гэж мөнгө авчихаад дээрээс нь сургалтын төлбөр авдаг. Логикийн хувьд, хуулиараа хувьсах зардал авч байгаа бол сургалт үнэ төлбөргүй байх ёстой. Төр олон улсын хөтөлбөрийг нийслэл, аймгуудын бүх сургуульд энэ хөтөлбөрийг үнэгүй олгодог болох ёстой. Энэ чинь шударга ёсны асуудал. Удахгүй хувьсах зардлын асуудлыг гаргаж тавина. Хувийн сургуулиуд үнэ төлбөргүй хичээллэх, эсвэл хувьсах зардал төрөөс авдгийг болиулна гэх сонголт өгнө. Үндэсний хөтөлбөрөө сайжруулах ёсгүй гэж хэлээгүй. Цөм хөтөлбөрийн хүрээнд хичээл ордгоороо л орно.

Онцлох нийтлэлүүд