Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг
Нийгэм
2021.09.12 03:09

Х.Нямбаатар сайд МУГТ Э.Цэндбаатар нарын зодооны хэрэгт тайлбар хийжээ


Хуулийн байгууллагаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлоор иргэн Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Учир нь, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, гэмтэл авсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бөгөөд шалгалтын явцад түүнийг Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар зодож, танхайрсан болох нь тогтоогджээ.

Тэгвэл өчигдөр /2021.09.11/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын зодуулж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Эл бичлэгтэй холбогдуулан цахим сүлжээнд иргэд өөрсдийн байр сууриа хүчтэй илэрхийлж байна.

Харин дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гаригт дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр "Цагдаагийн байгууллага шалгалт хийгдэж байгаа. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ" гэсэн байдаг. Харин Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаасаа хөөх шийдвэрийг гаргасан билээ.

Онцлох нийтлэлүүд