Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна
Цаг үе
2015.02.24 10:02

Х.Цогтсайхан: Дээд шүүхийн шийдвэр гарч ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар суллагдсан

-ХОХИРЛЫН МӨНГӨ БОЛОХ НЭГ ТЭРБУМ 62 САЯ ТӨГРӨГИЙГ ТЭДНЭЭР ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх болон тус газарт удирдах албан тушаал хашиж байсан М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу сар шинийн өмнөхөн хянан хэлэлцжээ.

Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ. Тэдний төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус хэвээр үлдээсэн юм.

Мөн М.Батболдод Эрүүгийн хуулийн 166.1 дүгээр зүйлийн 166.1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилжээ. Төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Хуралдаанаас С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарын цагдан хоригдсон хоногийг торгох ялтай дүйцүүлэн тооцож, тэднийг битүүний өдөр суллажээ. Түүнчлэн эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг өмнөх шатны шүүх хүчингүй болгосныг сэргээж, хохирлын мөнгө болох нэг тэрбум 62 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэг үгээр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүханхан болон давж заалдах шатны тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлсэн байна. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан бол ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Харин тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн шүүгдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хэргийн талаар эргэн сануулахад“Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх шүүгдэгчдийг ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон гэдэг. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ийн Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь "HSBS" банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгажбайсанбилээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх уг хэргийгөнгөрсөн онынаймдугаар дугаар сарын 19-ний өдөр анххянан хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байдаг. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус бүр төрийн албанд ажиллах эрхийгхоёр жилийн хугацаагаар хасаж,зургаан жилзургаан сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан. Мөн С.Батмөнхийн эзэмшлийн “land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоyота Hilux” машинуудыг хураахаар шийдвэрлэж байсан юм. Харин М.Батболдыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн 166 нэгдүгээр зүйлийн 166 .1.2 дахь хэсэгт зааснаар “Нummer H3” маркийн автомашиныг хурааж, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан байдаг.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийгөнгөрсөноныарваннэгдүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас яриа авах гэсэн боловч тэд сар шинэболоодэнэ хэрэг рүү анхаарал хандуулах хүн алга. Шүүхийн тогтоол албан ёсоор гараагүй байна гэсэнхариуг өгсөн юм. Харин М.Батболдын өмгөөлөгч Х.Цогтсайхан ийн ярьсан юм.

-ИНЕГ-ын С.Батмөнх нарт холбогдох хэрэг нааштайгаар эргэж бүгд суллагдсан байна. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж шүүгдэгч нарыг суллах шийдвэр гарсан. С.Батмөнх нарын хүмүүсшүүхийн шийдвэр гарсны дараа бүгд суллагдана.

-Нэг тэрбум гаруй төгрөг шүүгдэгч нараар төлүүлэхээр болсон байна?

-Шүүхийншийдвэрийн тогтоолтой танилцаагүй байгаа болохоор энэ талаар ярих боломж алга.Бусад хүмүүстэйгээ зөвлөж байгаад албан ёсоор ярилцлага өгөхөө шийдье.

-Хэрэг ингээд төгсгөл болох уу,сарын өмнө АТГ-ынхан Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим албан тушаалтныг дуудаж байцаалт авсан гэх юм. Үүнээс харвал энэ хэрэг задарч магадгүй гэсэн таамаг гараад буй гэх хүн ч байна?

-Энэ тухай нарийн ширийн зүйл мэдсэн юм алга.

Дээдшүүхийн хяналтын шатны шийдвэрбараг л эцсийн шийдвэр гэж хэлж болно. Энэ шийдвэрийг эсэргүүцэжДээд шүүхийн ерөнхий шүүгчдэдаль нэг тал нь гомдол гарах эрхтэй. Хэрэв тэгвэл энэ шийдвэрийг дахин хэлэлцэж болдог. Харин шүүгдэгч нар гомдол гаргах бодолгүй байгаа сурагтай. ИНЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болонулсын яллагч прокурор эсэргүүцэл бичихгүй бол дээрх хэрэг ингээд дуусгавар болж байгаа бололтой.

Г.ЯЛГУУН

Онцлох нийтлэлүүд