Улс төр
2017.02.21 11:02

Цагаан сарын дараа ээлжит бус чуулган хуралдана

Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь тодорхой болжээ. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Монголд хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотой үүсэх нөхцөл байдлыг энэхүү чуулганаар хэлэлцэх нь.

Ээлжит бус хуралдаанаар 2017 оны төсөвт тус сангаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийхээр төлөвлөж байна.Тодруулбал, төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн чигтэй байгаа аж.

Сангийн яамны зүгээс ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголд хийх хувилбарыг оруулахаар бэлтгэж байгаагэнэ.

Онцлох нийтлэлүүд