Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Булангууд
2014.11.01 11:11

“Цагаан хар улаан” ч сайхан даа

"Цагаан хар улаан" гэдэг ном саяхан уншлаа. Өнгөний тухай ном юм болов уу гэсэн чинь үгүй юм аа. Зохиолч Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж яваад энэ романыг бичжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Цагаан хар улаан" роман торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлжээ.

Энэ романд зураач Рэнцэнраа, харь бүсгүй Пенелопе хоёрын хайр сэтгэлийн эмзэг нандин харьцаа, зөрчлийг гайхамшигтай нарийнаар дүрсэлсэн байдаг. Монгол туульч Намаржааны дүрээр устаж, мөхөж буй монгол сэтгэлгээ, оюун санааны тухай хөндсөн нь гайхамшиг юм. Гайхамшиг ч юу байхав дээ дүүрэн гуниг юм. Зохиолын гол баатар, зураач Рэнцэнраа урлаг болоод аж төрөхүйн мөн чанарыг таньсан байдаг. Рэнцэнраад аргаль угалзын эвэр сонин биш, хамгийн гол нь оюун сэтгэлгээний нандин дархлаа байгаад байдаг. Гэвч, сэтгэл зүрхний хайр дурлалд хил хязгаар байдаггүйн үлгэрээр тэрбээр Пенелопедоо мөнхөд үнэнчээр үлддэг.

Л.БАТЦЭНГЭЛ

Онцлох нийтлэлүүд