Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ТОКИО-2020: Монголын холимог баг Германд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ Хэт халалтын улмаас дэлхий даяар 83 сая хүн амиа алдаж болзошгүйг эрдэмтэд тооцоолжээ Гадаад харилцааны дэд сайд НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь даргыг хүлээн авч уулзав ТОКИО-2020: Сүүлийн 24 цагт олимпийн наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрчээ ТОКИО-2020: Монголын жүдо бөхийн баг тамирчид ОХУОХ-ны багт ялагдаж, Германы багтай барилдахаар боллоо Наймдугаар сард төвийн бүс нутгаар цочир хүйтэрнэ ТОКИО-2020: Жүдо бөхийн багийн барилдаанд Саейд Моллай ялж, 2:2 харьцаатай тэнцлээ ТОКИО-2020: Багийн барилдааны шөвгийн наймд 2:1 харьцаатай манай баг хожигдож эхэллээ Иргэдийн ар гэрээс эм, тариа авахгүй байх шийдвэр маргааш үйлчилж эхэлнэ ТОКИО-2020: Багийн барилдааны шөвгийн наймын эхний ялалтыг Ц.Цогтбаатар авчирлаа ТОКИО-2020: Монголын холимог баг Германд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ Хэт халалтын улмаас дэлхий даяар 83 сая хүн амиа алдаж болзошгүйг эрдэмтэд тооцоолжээ Гадаад харилцааны дэд сайд НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь даргыг хүлээн авч уулзав ТОКИО-2020: Сүүлийн 24 цагт олимпийн наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрчээ ТОКИО-2020: Монголын жүдо бөхийн баг тамирчид ОХУОХ-ны багт ялагдаж, Германы багтай барилдахаар боллоо Наймдугаар сард төвийн бүс нутгаар цочир хүйтэрнэ ТОКИО-2020: Жүдо бөхийн багийн барилдаанд Саейд Моллай ялж, 2:2 харьцаатай тэнцлээ ТОКИО-2020: Багийн барилдааны шөвгийн наймд 2:1 харьцаатай манай баг хожигдож эхэллээ Иргэдийн ар гэрээс эм, тариа авахгүй байх шийдвэр маргааш үйлчилж эхэлнэ ТОКИО-2020: Багийн барилдааны шөвгийн наймын эхний ялалтыг Ц.Цогтбаатар авчирлаа
Нийгэм
2021.07.21 04:07

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэжээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д алба хаагчийг үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэн, эсэргүүцсэн тул Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн замын уулзвар орчимд өчигдөр буюу долдугаар сарын 20-нд "Тоёота премио" маркын тээврийн хэрэгслийн жолооч М хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-ийг зөрчсөн байна.

Улмаар тээврийн цагдаагийн алба хаагч жолооч М-д торгуулийн арга хэмжээ авахад эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халджээ. Иймд иргэн 36 настай М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-т “Жолооч гэрлэн дохио эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Онцлох нийтлэлүүд