Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой
Нийгэм
2014.10.08 09:10

Цагдаагийн аминд хүрсэн сурагчийг 25 жилийн хорих ялаар шийтгэжээ

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бүрэн" дэлгүүрт цагдаагийн алба хаагч буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд гарсан. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахлагч Б.Төмөрчөдөрийг Булган сумын дунд сургуульд сурдаг, 17-19 настай Х.Сайгаш, Х.Сапаргали, Х.Хапаар нар буудсан болохыг цагдаа нар тогтоосон. Тэд хэргийг мөрдөж байсан цагдаа нарт "Гар чийдэнгийн гэрэл тусаж, цагдаа хувцас харагдахаар нь айгаад буудсан" хэмээн мэдүүлж байсан гэнэ. Мөн олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэдний гэм бурууг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Х.Хапаарыг хулгай хийсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн амийг хөнөөсөн хэмээн үзэж 25 жил хорих ял оноожээ. Харин Х.Сайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийг мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Уг нь хэргийг өмнө нь тус шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байжээ.

Э.Баатар

Онцлох нийтлэлүүд