Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Соёл урлаг
2014.07.31 05:07

”Цэн тогоруу” МУСК нээлтийн товоо зарлалаа

Ц32
        МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт уран сайхны кино бүтээж буй. Шинэ кино нь “Цэн тогоруу” нэртэй бөгөөд кино ирэх 9-р сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ. Ингээд тус киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг фото тайлбарын хамт хүргэж байна.
294815_439060009518322_2084798437_n
    Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл , М.Ивээл нар бичжээ. Тэд америкт киноны найруулагч мэргэжил эзэмшсэн бөгөөд  тэндээ  хэд хэдэн богино хэмжээний кинон дээр ажиллаж байв. 
402932_10151003448571981_1785887676_n
Найруулагч М.Ивээлийг кино уран бүтээлчдийн дунд өссөн гэж болно. Тэрээр багадаа "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Цагаан сүүний домог", "Вансэмбэрүү" зэрэг кинонуудын гол дүрд тоглож байсан юм.
Ц32
"Цэн тогоруу" киноны ерөнхий оператор Э.Түмэннасан бол манайдаа л чансаатайд тооцогддог цөөн хэдэн зураглаачдын нэг. Тэрээр "Хувь тавилангийн ээдрээ" тэргүүтэй олон киноны ерөнхий зураглаачаар ажиллажээ.
Ц32
Киноны гол дүрүүдэд Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нар тоглосон юм.
Ц32
АЖ Д.Мэндбаяр,  МУГЖ  Б.Магсаржав нар "Цэн тогоруу" кинонд дүр бүтээжээ.
Ц32
Киноны  ерөнхий продюсераар  МУГЖ  Н.Батцэцэг ажилласан бөгөөд харин зургийн даргаар нь "Үхэж үл болно Чингис хаан" гэх мэт дэлгэцийн томоохон бүтээлүүдэд зургийн дарга хийсэн  Н.Батбилэг  ажиллажээ.
Ц (33)
Дууны найруулагч  М.Болд буюу рок попынхны нэрлэдэгээр "Томоо".
fhfgjjhg
"Цэн тогоруу" кино нэгэн шинэ дуутай болсон бөгөөд үгийг Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн юм.
Ц (33)
Харин аяыг нь Олон улсын хөгжмийн зохиолчдын шагналт Ш.Өлзийбаяр зохиожээ.
Ц (33)
СТА У.Батбаатар өмнө нь МУГЖ Батцэцэгтэй "Жинжиймаа", "Сийлэн бөөр", "Хэен Хуар", "Хааны сүүлчийн хатан" зэрэг кинонуудад хамт тоглож байв.
Ц (33)
"Гэрлэж амжаагүй явна", "Газарчин", "Саруул талын ерөөл" зэрэг олон кинонд дүрээ мөнхөлсөн МУГЖ  Д.Гүрсэд мөн энэ кинонд оролцон тогложээ.
Ц (33)
МУГЖ  Н.Батцэцэг хүүгийнхээ кинонд Төгсөө хэмээх авгайн дүрд тогложээ. Тэрээр нэгэнтээ "Цэн тогоруу" кино үзэгчдэд  нулимс,  ухаарал, их итгэл бүгдийг бэлэглэх болно гэж байсан.
Ц (33)
МУГЖ Н.Нэргүйбаатар "Цэн тогоруу" кинонд урд өмнө тоглож байгаагүй "эвгүй" дүрд тогложээ. Чухам ямар дүрд тоглосоныг "Цэн тогоруу" киноноос үзээрэй.
Ц (33)
"Шинэ үсгийн багш" Б.Гарьд бас энэхүү кинонд оролцон тогложээ.
tsen (28)
"Цэн тогоруу" кино залуусын  хайр сэтгэл, гэгээн мөрөөдөл, ухаарал гэмшил, хүсэл хясал бүхнийг харуулах бөгөөд киноны багийн 80 хувь нь залуучууд юм байна.
Ц (33)
Ц10  Гэрлийн мастер Б.Санжид  - тэрээр насаараа "Монгол кино"-нд ажилласан бөгөөд тун олон кинонд ажилласан гэдэг
Ц (33)
Хүмүүс киноны хөшигний арыг харахсан гэж хүсдэг. Тэгвэл ийм байдаг байх нь. Алдартай жүжигчид маань зургаа авахуулж сууна.

Онцлох нийтлэлүүд