Цаг үе
2021.04.11 05:04

Цэргүүд "Армид үнэхээр дарамттай байсан, тэсэхээ байгаад ийм зүйл хийсэн" гэж гэрийнхэндээ хэлжээ

Оргосон хоёр цэргийг баривчилжээ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус цэргийн хоёр алба хаагчийг өнөөдөр/2021.04.11/ 10.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумаас 50 км-ын зайтай байрлах Зөөлөн богд уулнаас саатуулжээ. Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд осол эрсдэлгүйгээр саатуулаад байна.

Цэргүүд "Армид үнэхээр дарамттай байсан, тэсэхээ байгаад ийм зүйл хийсэн" гэж гэрийнхэндээ хэлжээ. "Хугацаат цэргийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Албаны хүний хэлж буйгаар дээрх цэргийн хоёр алба хаагчийг ямарч эрсдэлгүй, галт зэвсгийнх нь хамтаар баривчилсан гэнэ. Тэднийг өнөөдөр Улаанбаатар хотод авчрах ажээ.

Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АК-47 буугаар буудаж хөнөөсөн байна.

Онцлох нийтлэлүүд