Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn Д.Сумъяабазар: Нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn Д.Сумъяабазар: Нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй DNN.mn
Цаг үе
2014.06.13 11:06

“Цэргүүд зодуулсныг нуун дарахын тулд шүүх эмнэлэгт ч үзүүлээгүй”

- Хүү минь яагаад гэмтсэнийг ангийн захирагч, Зэвсэгт хүчний  жанжин штабаас асуу-


Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин констракшн” компанийн барилга угсралтын ажлыг хийж байсан БНАСАУ-ын иргэд монгол цэргүүдийг зодсон хэрэг саяхан гарчээ. Тус барилгад Хойд Солонгосын 80 гаруй иргэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн арав орчим цэрэг ажиллаж байсан байна. Тэд хоорондын үл ойлголцох байдлаасаа болж муудалцсаны улмаас БНАСАУ-ын иргэд өнгөрсөн сарын 28-ны өдөр монгол цэргүүдийн байрлаж байсан байр руу шөнийн цагаар дайрч  орж зодсон гэнэ. Энэ үеэр  цэргүүд хүнд гэмтэл авсан аж. Цэргүүдийг Зэвэгт хүчний 016 дугаар ангийн захирагч хууль бусаар ажиллуулж байсан тул энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан нууцалжээ.  Зэвсэгт хүчнийхэн  болон ангийн захирагч нь цэргүүдийг энэ талаар ар гэрийнхэндээ хэлж болохгүй шүү хэмээн дарамт үзүүлсэн талаар албаны эх сурвалжууд хэлж байна. Энэ тухай  Батлан хамгаалах яамны Зэвэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээс тодруулсан юм.

-Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэргүүдийг  Хойд Солонгосын иргэд зодсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм?

-Хугацаат цэргийн алба хаагчдыг ангийн захирагч нь “Номин констракшн” компанийн барилга  угсралтын ажил хийлгэхээр явуулсан  юм байна. Ангийн захирагч    холбогдох албаны хүмүүст мэдэгдэлгүйгээр дур мэдэн  цэргүүдээр ажил хийлгэсэн аж. Энэ нь өөрөө хууль зөрсөн явдал. Сүүлийн үед ангийн захирагч нар цэргүүдээр ажил хийлгэх явдал хавтгайраад буй юм. Энэ талаар хэлж ярихаар нууж хаах, хэвлэлийнхэнд хэлбэл хариуцлага тооцно гэх мэтээр сүрдүүлэх болсон. Иймд би дахин ийм зүйл битгий давтагдаасай хэмээн  энэ талаарх мэдээллийг өгч байгаа юм. Байлдагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нарын цэргийн албан хаагчдыг  2014 оны хоёрдугаар сарын 10-наас зургадугаар сарын 02-ны  өдөр хүртэл дөрвөн сарын хугацаатай ажиллуулсан байна.

-Чухам юу болсон юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу?

 -Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдрийн 01.24-01.50 цагийн хооронд Хойд Солонгосын 80 гаруй иргэн цэргийн алба хаагчдын байрлаж байсан амралтын байрны цонхыг хагалан хаалгыг нь эвдэн орж, мод, төмөр, тоосгоор  зодож биед нь ноцтой хүнд гэмтэл учруулсан байгаа юм. Ослын улмаас байлдагч 23 настай Б.Отгонзаяа толгойн хэсэгтээ,19 настай Г.Амгалан  бүсэлхий нурууны баруун хэсэг, толгойдоо, 20 настай  М.Баатаржуу нь толгойдоо тус тус гэмтэл авч оёдол тавиулсан. Байлдагч Г.Эрхэмбаяр мөн толгойдоо бэртэл авч зургаан оёо тавиулсан. Тэдний гэмтэл хүнд хэлбэрийнх. Одоохондоо эмчилж байгаа ч цаашид тэдний биед ямар нэгэн сөрөг үр дагавар гарахыг хэлж мэдэхгүй байна. Гэмтэл гэдэг чинь зүгээр оношлоод болчихдог зүйл биш үү дээ.

 -Зодоон болсны дараа тэднийг эмнэлэгт үзүүлээгүй, хэргийг дарах гэж нэлээн оролдсон гэж сонссон юм байна?

-Одоо ч энэ хэргийг дарах гэж нэлээн оролдож байгаа. Ар гэрийнхэнд нь ч гэсэн сонин хэвлэлд мэдээлэл өгөхгүй байхыг ангийн захирагчийн зүгээс сануулсан гэсэн. Ар гэрийнхэн нь гомдолтой байгаа ч Зэвсэгт хүчний жанжин штабт гомдол гаргаж чадахгүй байгаа  юм билээ. Зодоон болсны дараа  байлдагч нарыг шүүх эмнэлэгт үзүүлээгүй цаг алдсан гээд олон зүйл бий. Гэмтэл авсан цэргийн аав нь хүүгээ эргэхээр анги дээр нь иртэл байгаагүй гэсэн. Тэгээд өөрийнхөө шугамаар  хүүгээ гэмтсэн болохыг нь мэдээд зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн хэдий ч тухайн өдрийн жижүүр дэд хурандаа Д.Батсуурь, туслах хошууч Хүрлээ нар нь Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад танилцуулаагүй байсан.

-Цэргүүд бэртчихээд байхад  энэ талаар нууж хаах ямар хэрэг байгаа юм бол?

-Анхнаасаа цэргүүдийг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд ахлагч Ц.Лхагва-Очир, М.Нуржал нар хариуцан барилга дээр ажиллаж байсан бололтой. Тэд зодооны талаар ангийн удирдлагадаа мэдэгдэх гэтэл “Эрдэнэт орчлон” компанийн захирал Султан гэдэг хүн “Би энэ талаар мэдэгдэнэ” гэж хэлээд зодуулсан цэргийн алба хаагчдыг хувийн эмнэлэгт үзүүлсэн байгаа юм. 

-“Эрдэнэт орчлон” ком­панийн захирал Султан нь ямар учиртай энэ явдалтай холбогдчихов. ”Номин констракшн” компанийн ба­рилга дээр цэргүүд ажилласан биз дээ? 

 -Тэдний мэдүүлснээр “Эрдэнэт орчлон” компанийн хяналтын камерт Хойд Солонгосын иргэдэд бүлэглэн зодуулсан байлдагчдын бичлэг үлдсэн байгаа юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр офицерт байлдагч нар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгт  “Эрдэнэт орчлон” компанийн захирал Султан нь хугацаат цэргийн алба хаагчдыг бусдад төмөр, мод, чулуу зэргээр зодуулсан шалтгааныг мэдсэн  атлаа хулийнхнаас нуун даргадуулсан болж таарсан. Тэрбээр камерт бичлэг бий гэдгийг мэдээд тав хоног энэ мэдээллийг нуусан байгаа юм. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм билээ. ”Эрдэнэт  орчлон” компани нь ”Номин констракшн” компанийн дэргэд байрладаг  юм болов уу гэж би ойлгосон. Мөн “Эрдэнэт орчлон” компанийн БНАСАУ-ын ажилчид энэ хэрэгт холбогдсон юм билээ.

-016 дугаар ангийнхан юу гэж байх юм. Тус ангиас зодооны дараа удирдлагуудаас нь очсон байдаг юм болов уу?

-Зодоон болсноос тав хоногийн дараа буюу 2014 оны зургадугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас  Мото буудлагын батальоны захирагч хошууч Баттүвшин  очиж захирал Султантай уулзан цэргийн алба хаагчдыг ангийн автобусаар авч ирсэн байдаг. Үүнийг нь тэр үед ангийн жижүүрээр гарч байсан Бодьхүү, туслах ахлах дэслэгч Сүхбаатар нар  хүлээж авсан байдаг. Ангийн удирдлагууд бол цэргүүдийг барилга дээр ажиллуулаагүй  гэх мэт олон янзаар тайлбарлаж байгаа. Эцэстээ энэ зодоон болоогүй, цэргүүд гэмтээгүй гэсэн дүгнэлтэд хүрэх төлөвтэй байна. Цэргүүд болон ар гэрийнхэн нь энэ талаар ам ангайхгүй байгаа.

-Ангийн захирагч хууль зөрчиж цэргүүдийг явуулсан гэж та түрүүн хэлсэн. Тэр талаараа тайлбарлаач?

-Ангийн захирагчийн “Цэргийн албыг зохион байгуулах тухай” тушаалаар  ангийн жижүүрүүдийг томилдог юм. “2014 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш барилга угсралтын ажилд ангийн удирдлагыг томилон  ажиллуулсан цэргийн ал­ба хаагчдыг Ерөнхий зо­риулалтын цэргийн команд­лалын шуурхай жижүүрт илтгээгүй нуун дарагдуулсан байдаг. Мөн Мото буудлагын батальоны орон тооны дэвтэрт  цэргүүдийг байгаа мэтээр бүртгэж байсан нь тогтоогдсон. Энэ бүхэн нь хууль зөрчсөн үндэслэл болж байгаа.

 Гэмтэл авсан цэр­гүүдийн ар гэрийнхэнтэй нь холбогдож энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч тэд энэ талаар ярихыг хүссэнгүй. Тухайлбал, байлдагч  Г.Амгалангийн аав Ганхүү ийн ярив.

-Хүүгийн чинь биеийн байдал ямархуу байна. Яагаад гэмтчихэв ээ?

-Одоохондоо гайгүй байна. Яагаад бэртсэнийг нь  ангийн захирагч Зэвсэгт хүчний  жанжин штабаас асуу. Яагаад ийм болсныг нь  хэлэх хүн би биш.

-Та нарыг энэ талаар ямар нэгэн зүйл ярихгүй байхыг сануулсан гэсэн. Тэгээд та ярихгүй байгаа юм уу?

-Би юугаа ярих вэ. Миний хүү цэргийн алба хааж байсан. Албаа хааж байгаа гэж л бодож байсан. Ийм зүйл болно гэж би яаж мэдэх вэ. Гэмтэл гэдэг хэцүү дараа нь яаж ч илэрч гарч ирэхийг нь мэдэхгүй. Үнэндээ яагаад  гэмтсэнийг нь би өөрөө ч сайн мэдэхгүй юм. Хүү маань ч энэ тухай ярихгүй байна.

-Танай хүү хэзээ цэргийн албанд татагдсан юм бэ?

-Өнгөрсөн намар татагдсан. Энэ намар халагдах юм. Энэ хооронд олон зүйл яриад яах вэ дээ.

-Хүү тань гэмтчихээд байхад ангийн удирдлагуудыг нь хамгаалах хэрэг байгаа юм уу?

-Удахгүй цэргээс халагдана байх. Энэ талаар яримааргүй байна. Одоохондоо эмнэлгээр яваад бид завгүй байна. 

-Амгалан таны хэд дэх хүү вэ?

-Хоёр дахь хүү минь байгаа юм. Би уг нь байнга л хүүгээ эргэж  тойрч байсан. Нэг өдөр  эргэхээр анги дээр нь очиход ийм зүйл болсон байна гэв.

 Г.ЯЛГУУН


Онцлох нийтлэлүүд