Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан боллоо Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой
Нийгэм
2014.08.09 06:08

“Цэрэнбадам” компани Марцын голын голдрилоос 30 жил алт олборлоно

Увс аймгийн Хяргас сумын Марцын голын голдрилд “Цэрэнбадам” компани алт олборлолт хийж буй талаар “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн.

Тус төрийн бус байгууллагынхан энэ сарын 4-нд алт олборлож буй газарт очиж ажиллаад ирсэн гэнэ. “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан “Хяргас сумын хүн, малын ундаалдаг Марцын голын орчимд алт олборлох зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас “Цэрэнбадам” компанид 2013-2043 оны хүртэл олгосон байна. Мөн хяналт тавих үүрэгтэй МХЕГ, БОНХЯ-наас Хяргас сумын Засаг даргад алт олборлохыг дэмжсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Хятадын хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” компанийн захирал эмэгтэй малчдад чихэр жимс  тараан өгч аргадаж бас аргалж, эсэргүүцсэн иргэдийг нь  дарамталдаг. Бас сумын цагдаагийн албан  хаагч нь компанийн талд орж биднийг сүрдүүлсэн. Эх орныхоо газар шороог харийнханд худалдаж, төрсөн нутагтаа гадны хүмүүст дарлуулж байгаа энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж ярьсан.

"Цэрэнбадам" компанийн үйл ажиллагааг зогсоохоор  Хяргас сумын малчид, ард иргэд гарын үсэг цуглуулж удаа дараа эсэргүүцэж аймаг, сумын удирдлагууддаа ханджээ. Гэвч аймгийн удирдлагууд алт олборлож байгаа компанийг дэмжиж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг сануулсан албан бичиг Хяргас сумын Засаг даргад явуулж дарамталсан гэнэ. Тус компанийг алт олборлосноос хойш голоос ус уусан нутгийн иргэдийн 20 гаруй мал үхсэн байна. Иймд иргэд аргаа барахдаа “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсч, хамтран ажиллахыг санал болгосон аж.

Онцлох нийтлэлүүд