Нийгэм
2015.06.22 12:06

Цэцэг төвөөс УИД орох зам долдугаар сарын 5-ны өдөр хүртэл хаав

Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх замд инженерийн дэд бүтцийн шинэчлэл хийж байгаа билээ. Иймд Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр хүртэлх замыг өчигдрөөс эхлэн хаажээ. Уг замыг ирэх долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хааж засварын ажлыг хийх юм байна. Энэ хугацаанд 19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны гурван чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Мөн Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун Сэлбийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Жуулчны гудамж, Самбуугийн гудамж, Сөүлийн гудамжаар үйлчилгээ үзүүлэх юм байна. Зам хаалттай байх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөнөөс Их дэлгүүрийн баруун хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болголоо. Мөн Нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг урдаас хойд чиглэлд нэг урсгалтай болгон зохион байгуулжээ.

Онцлох нийтлэлүүд