ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.06.03 03:06

Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.

Уг хуралдаанаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэж, хуулийн заалтуудыг хүчингүй болголоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд