Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn
Нийгэм
2014.10.16 04:10

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг хаалттай хэлэлцэж байна

Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг шүүх хурал хаалттай болж байна. Шүүгдэгч Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Орхон аймагт томилолтоор явах үедээ маргалдаж, улмаар халуун ус бие биен рүүгээ цацаж түлсэн хэрэгт хэн хэн нь хохирогчоор оролцож байгаа юм.

Шүүх хурал эхлэх үед хурлыг нээлттэй хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчид "Энэ хэргийг хэлэлцэхэд нилээдгүй хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэж, шүүх танхимд байсан бүхий л оролцогчдыг танхимаас гаргасан юм.

Ийнхүү танхимаас гаргахын өмнө Ц.Оюунтуулын өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч өнгөрөсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр явж байгаа. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Мөн одоо ч Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн Ц.Алдармаагийн эмчилгээ, хохирлын төлбөр болох 1 сая 750 мянган төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгч Ц.Оюунтуулын ялыг хөнгөрүүлэх саналтайгаар оролцоно" гэсэн юм.

Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч "Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтайгаар энэ хуралд оролцоно. Энэ тухай хүсэлтээ өмнө нь прокурорын байгууллагад хэдэнтээ тавьсан. Мөн хоёр жүжигчин бүсгүйн хэргийг шүүн хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай хэлэлцүүлэх хүсэлтэй байна" гэсэн юм.

Ийнхүү шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Онцлох нийтлэлүүд