Спорт
2021.06.11 05:06

Ц.Амарсанаа өнөөдөр "Lightweight" жинд Америкийн Билл Вилхелмтэй хүч үзнэ


Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship-д тоглож буй Ц.Амарсанаа өнөөдөр тус холбооны хүрээнд гурав дахь тулаанаа хийнэ.

Түүний тулаан "ONE: FULL BLAST II" арга хэмжээний гол тулаануудын нэг байх бөгөөд "Lightweight" жинд Америкийн Билл Вилхелмтэй хүч үзнэ.

"MGL-1 Lightweight Championship"-т 5-1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны хоёрдугаар сарын 16-нд One Championship-ийн эхний тулаанаа хийж ялсан. Мөн оны арваннэгдүгээр сард хоёр дахь тулаанаа хийж ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байна.

Харин түүний өрсөлдөгч Билл Вилхелм 5-0 амжилттай нэг ч ялагдаагүй байгаа бөгөөд One Championship-ийн эхний тулаан нь энэ болох учиртай.

"ONE: FULL BLAST II" арга хэмжээ Улаанбаатарын цагаар 20:30 цагаас эхэлнэ.

Онцлох нийтлэлүүд