Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг маргаашнаас түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг маргаашнаас түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ
Цаг үе
2018.07.27 09:07

​Ц.Болорчулуун: Тариаланчдад газар тариалангийн тоног төхөөрөмжүүдийг наймдугаар сарын 1-ээс олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоож, зарласнаас хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Тэр утгаараа иргэд, малчид газар тариалангийн бүс нутгийг зарласны ач холбогдлыг хэрхэн хүлээн авч байх шиг байна вэ?

- Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоож, зарласан. Уг шийдвэрийг хэрхэн биелүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, ойлгуулах зорилгоор салбар яамнаас зөвлөмж гаргаж, тус бүс нутгийн удирдлага, шат шатны төрийн байгууллагад хүргүүлсэн. Энэ хүрээнд орон нутагт бүс нутгийн тухай ойлголтыг иргэдэд зөв өгөх зорилгоор олон уулзалтыг хийж байгаа. Ерөнхийдөө иргэд, малчид бүс нутаг зарлахын ач холбогдлыг ойлгож, өөрсдийн аж ахуйдаа тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийж байна лээ. Өөрөөр хэлбэл газар тариалангийн бүс нутагт амьдарч буй малчид бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдсэн байна. Тиймээс цаашид тус бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх малчдын тоо ихсэх хандлагатай байгаа. Нөгөөтэйгүүр бүс нутгийг тогтоосноор тэрхүү нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж болно гэсэн заалт хуульд бий. Энэ нь арван малаас авах ашиг шимийг таван малаас авна л гэсэн үг. Ийм байдлаар малаа эрчимжүүлээд энэ бүс нутагт маллаж болох юм. Өөрөөр хэлбэл тоонд биш, чанарт нь анхаарч мал аж ахуй эрхэлнэ гэж ойлгож болно. Ингэхээр тэр бүс нутаг дахь мал эрүүлжиж, улмаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Эрчимжсэн мал аж ахуйг явуулахын тулд малдаа шим тэжээлтэй өвс, ургамлыг тариалах шаардлагатай болно. Тийм учраас тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Мөн газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо гээд тэнд байгаа малчдыг хөөгөөд гаргахгүй. Энэ асуудал тодорхой цаг хугацааны дараа шийдвэрлэгдэх байх. Ер нь малчдад энэ бол газар тариалангийн бүс нутаг, тийм болохоор зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа өсгөнө гэсэн малчдыг бид өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулж болно.

-Газар тариалангийн бүс нутгийг хашаажуулах ажилд энэ жил дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Одоо энэхүү ажил хэрхэн явагдаж байгаа вэ?

-Бүс нутгийг тогтоочихлоо гээдзаасандээрзураадхаядаг зүйл биш. Газар тариалангаас дотоодын хэрэгцээгээ авахын тулд тухайн талбайг хэвийн хэмжээнд ургац өгдөг нөхцөлийг л бүрдүүлдэг байх учиртай. Тариалангийн талбайг хэвийн байлгахын тулд ямар нэгэн гадны нөлөө орохгүй байх технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Ямар нэгэн гадны нөлөөлөлд хамгийн түрүүнд бэлчээрийн мал ордог. Нэг үеэ бодоход манай улсын малын тоо толгой эрчимтэй өссөн. Газар тариалан гийн бүс нутгийг зарлалаа гээд тухайн нутгийн малчдыг өөр нутагруу явуулах боломжгүй. Тиймээс тариалалтын талбайгаа хамгаалахын тулд хашаажуулах шаардлагатай. Эхний ээлжид бид улсын төсвөөр долоон байршилд 400 км хашааг барихаар тендер зарласан. Уг тендерт 40 гаруй компани оролцож, долоон компани нь шалгараад гэрээ байгуулах шатандаа явж байна. Улмаар ирэх найм, есдүгээр сар гэхэд хашаажуулах ажлаа тодорхой хэмжээгээр хийчихнэ

-Тогтоогдчихсон бүс нутгийн тариалангийн талбай руу мал орж, тариалалтын талбайг сүйтгэсний улмаар тухайн малчдад хариуцлага тооцсон тохиолдол гарсан уу?

-Тариалангийн бүс нутагт байх ёстой малын тоо толгой сүүлийнжилүүдэд гурав дахин өссөн. Тэр утгаараа малчид, тариаланч хоорондын зөрчил хурцадмал болж байсан. Тариалангийн талбайд мал орсны улмаас үүссэн хохирлыг тооцох аргачлалыг саяхан гурван сайдын тушаалаар батлуулсан. Өмнө нь сум, орон нутгаас ажлын хэсэг гарч, хохирол учирсан талбайд очиж, практик аргаар асуудлыг шийдвэрлэдэг байсан. Тухайлбал, ногооны талбайг адуу орж сүйтгэлээ гэхэд тухайн адууны эзний азарга адуу тутмаас нэгийг нь авч хохирлоо барагдуулдаг байсан. Харин энэхүү бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор хохирол тооцох талаар тодорхой аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа эдийн засгийн томьёоллоор тооцож, гаргасан хохирлыг буруутай этгээд бүрэн төлөх зохицуулалтыг баталж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэлтариалангийнбүснутаг дахь тариалалтын талбайд учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ. Тиймээс энэ бүс нутагт амьдарч буй иргэд, малчид дор бүрнээ хариуцлагатай байж, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд малчдад хариуцлага тооцсон зүйл огт гараагүй. Малчид маань ч гэсэн малаа тариалангийн талбай руу оруулж болохгүй гэдгээ ухамсарлаж, тариаланчдыг ойлгож байна

-Зарим аймаг, сумдын нутгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбоотойгоор малчид, иргэдээс гомдол ирсэн үү?

-Тариалангийн тухай хуулийн дагуу албан зохицуулалт хийж өгсөн. Энэхүү хуульд тариалангийн талбайгаас гадагшаа 500 метрийн дотор өвөлжөө, хаваржаа байхыг хориглоно гэжзаасанбайдаг.Тиймучраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Бүс нутгийг зарлахаасөмнөбидтухайнбүс нутагт хамрагдаж буй малчид, иргэдийнтөлөөлөгчтэйуулзаж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улмаар тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр зарласан бүс нутагт хамруулсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гэдэг малчид, иргэдийн шийдвэр байдаг. Тийм болохоор ямар нэгэн малчин, иргэнээс манай бэлчээрийг тариалангийн бүс нутагт оруулчихлаа гэсэн шүүмжлэл, гомдол санал ирээгүй. Яг газар дээрээ ганц хоёр хүний буруу, зөв ойлголтоос үүссэн хэл ам, маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ шийдвэр бол олон нийтийн гаргасан шийдвэр. Ер нь манай малчид энэхүү шийдвэрийг ойлгож байгаа. Мал гэдэ г бол малчдын хөрөнгө.Тариалангийн талбай гэдэг тариаланчдын хөрөнгө. Тэд талбайдаа өөрийнхөө хөрөнгийг зарж, үр ашгийг нь хүртэж байгаа. Мэдээж хүний тарьсан талбай руу малаа оруулдаг монгол хүн гэж байхгүй. Тийм болохоор тариаланчид, малчид маань хоорондоо маш сайн ойлголцож, энэхүү бүс нутагт оршин амьдрах нь зөв.

-Зарласан тариалангийн бүс нутгийн хүрээг цаашид тэлэх үү?

-Мэдээж хэрэг тэлж болно. Тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн хурлын шийдвэр гарч, бидэнд хүсэлт ирүүлбэл түүнийг нь Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх боломжтой.

-Саяхан салбар яам газар тариалангийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна. Хаанаас ямар төсөв өртөгтэй тоног төхөөрөмжүүд оруулж ирэв. Үүнийг тариаланчдад хэрхэн олгох талаар тодруулахгүй юу?

-Улсын төсөв хүндрэлтэй өнөө үед бид гадны хөнгөлөлтэй зээл, тусламжийг эрэлхийлж байна. Учир нь газар тариалангийн тоног төхөөрөмжийн аши глалт жил ирэх тусам хуучирч, шаардлага хангахгүй нөхцөл байдалд ордог. Тиймээс уг тоног төхөөрөмжүүдийг зайлшгүйшинэчлэхшаардлага тулгардаг. Өнөөдөр дэлхийн газар тариалангийн техник, технологи биднээс хол явж бай гаа. Гэхдээ дэлхийн хөгжилд хүрэхийн төлөө л ажилллаж байна. Бид өнгөрсөн жил О р о с ы н Холбооны улсаас Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарсан санхүүжилтээр 10 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж тариаланчдад олгосон. Энэ жил дээрх шугамаар дахиад оруулж ирлээ. Тухайлбал, үр тарианы ком байн, цэвэрлэгээни машин, үтрэмийн техник, хадлангийн техникүүдийг оруулж ирсэн. Эдгээртоног төхөөрөмжүүдийг бид наймдугаар сарын 1-ээс тариаланчдад олгож эхэлнэ. Тариаланчид хүсэлтээ гаргаж өгнө. Гаргасан хүсэлтийг нь үндэслэж тодорхой хэмжээний урьдчидгаа төлбөр авна. Харин үлдэгдэл төлбөрөө дөрвөн жилд хувааж төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан олгоно.

- Өнгөрсөн жилийг бодоход энэ зун хур бороо ихтэй, тэр дундаа газар тариалангийн бүс нутгаар бороо харьцангуй их орж байна. Энэхүү хүчтэй усархаг бороо намрын ургац хураалтад сөргөөр нөлөөлөх үү. Цаашид наймдугаар сард цаг уурын төлөв байдал ямар байх шинжтэй байна вэ?

-Энэ сар гарсаар төвийн бүс нутгаар нэлээд их хур тунадастай байна. Гэхдээ долоо, наймдугаар сар бол борооны улирал. Тиймээс одоо ургаж буй тарималд долд у гаар сарын бороо эергээр нөлөөлнө үү гэхээс сөрөг зүйл байхгүй. Харин наймдугаар сарын сүүлээр ингэж бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй байдаг. Бүр ургац хураалтын ажил хойшлох, үүнээс болж ургацхатах,чийгийгньхатахыг хүлээх зэрэг хүндрэлтэй олон асуудал гарч ирдэг. Түүнээс биш одоо орж байгаа бороо ургацад ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ч ургац, хадлангийн талбайн өвсний массыг нэмэгдүүлэх, бэлчээр сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.

- Намрын ургац хураалтын талаарх урьдчилсан мэдээлэл хэзээ гарах бол. Энэ жилийн тухайд төлөвлөснөөрөө ургац хураалт авчих байх гэсэн төлөв ажиглагдаж байна уу?

- Ирэх сарын 20-оос эхэлж намрын ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үеэр мэргэжлийн хүмүүс тариалангийн бүс нутгуудаар явж ургац тогтоолтын ажил хийдэг. Үүний дараа ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үед л хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болно. Одоо ид ургалтын үедээ явж байгаа учраас тийм хэмжээний ургац авна гэсэн урьдчилсан дүн мэдээг өгөх боломжгүй. Өнөөдрийн байдлаар газрын гарц, ургац боломжийн хэмжээнд ургаж байна. Өнгөрсөн хавар бид төлөвлөгөөндөө хүрч тариалалт хийсэн. Үр, тариа, улаанбуудай харьцан гуй багассан. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлийн арван хоногийн хэт халалт, хуурайшилтай холбоотой гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр бид төлөвлөснөөрөө тариалалтаа авч чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл үүснэ. Юутай ч энэ намар төлөвлөснөөрөө ургацаа авахын төлөө ажиллаж байгаа

Онцлох нийтлэлүүд