Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn
Цаг үе
2015.06.09 10:06

Ц.Түвшинтөгс: Хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Цэдэндоржийн Түвшинтөгстэй ярилцлаа.

-Дуучин Ц.Түвшинтөгс хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс бодож байгаа болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Би Дархан-Уул аймагт “Залуучууд” театрын даргын үүрэг гүйцэтгээд жил гаруй болж байна. Дашнямтай өдөр байсан санагдаж байна, ялал­тын баяраар ирж байлаа.

-Та гэр бүлээрээ нүүж ирсэн үү. Ирэн очин байна уу?

-Би суурин байгаа. Нэгэнт зориод ирснийх голдуу эндээ байгаа. Аймгийн Засаг дарга нь гэрээ хийгээд, ажиллах хугацаанд байр өгсөн юм л даа. Тийм учраас ажиллах нөхцөл боломж сайн байна.

-Нийслэлээс ирсэн хүн энэ хугацаанд Дарханд ямар өөрчлөлт хийв, эсвэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголын орон нутгийн театрууд бүгд адилхан. Төвийн бүс гэдэг утгаараа Дарханы хувьд хөгжих боломжтой. Нөгөө талаар хүний нөөцийн асуудлыг сайхан шийдээд өгвөл боломж байна, ялан­гуяа театрт багш нар дутагдалтай байгаа. Үүнийгээ шийдчихвэл маш сайхан барил­га байгууламжтай. Булган, Сэлэнгэ, Эрдэнэтийн хүүхдүүдээ сургадаг, Хөгжим бүжгийн коллежийн хэлбэрийн сургалтын төв үүсгэх боломж­той юм. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад ч би хэлж байсан. Дарханы театрыг орон нутгийн эрдмийн театр болгох хэрэгтэй. Тийм бүрэн боломж байна гээд ажиллаж байгаа. Яахав “Бурхан нутагтаа үнэгүй” гээд айхавтар хатуу үг бий. Хөөрхий, Бурхантын хөндийдөө уран бүтээлчид нь тоглосоор байгаад танил болчихсон. Аялан тоглолт хийдэггүй. Он гаруут шинэ хоёр уран бүтээл тавиад, өөрсдийн сумдаар тойрч аялаад ирж байгаа юм. Ардын харилцаа дуунаас сэдэвлэсэн дуулалт жүжиг тавьсан. “Алигэрмаа”, “Сумъяа ноён” хоёр. Баяраа гээд “Сэлэнгийн долгио” чуулгын авьяаслаг найруулагч найруулсан. “Хайрыг хайрла” жүжгийг УГЗ Пүрэвдорж гуай ирж найруулан тавьсан. Олны хүсэн хүлээж байсан сайхан жүжгүүд болсон. Нээлтээ тавдугаар сарын 1-нд хийлээ.

-Танай хүү бөх юм уу лам ч болмоор байрын хүү харагдаж байна. Бага нь уу?

-Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид сурдаг юм. Энд төгөлдөр хуурын багш олоод сургая гээд болсонгүй. Он гараад буцаад сургуульдаа очсон. Миний хийж байгаа ажил ийм болохоор манай хүүхдүүд бүгд л зөв чигтэй. Хоёр ах нь хөгжимчин. Нэг, хоёрдугаар курст суралцдаг.

-Та уран бүтээлийн олз омог хэр яваа вэ?

-Олз омог арвин байна. Сайхан уран бүтээлүүд их ирсэн. Найз нөхөд, хүмүүс “Уран бүтээлээ нэг тавихгүй юм уу” гэж зөндөө хэлж байна. Сайхан уран бүтээл цуглаж байна. Нэг их яарах юм алга даа. Сонгодог урлагийн академик театрт 20-иод жил ажилласных, Үндэсний дуу бүжгийн чуулгатай уран бүтээл хамтарч хийж байсных, Морин хуурын чуулга, Цэргийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй уран бүтээл хийж байсан болохоор нэлээд томхон саван дотор, зохиолтой юм хийе гэж төлөв­лөж байгаа. Олон хүн туслая гэсэн. Ер нь нэлээд үнэтэй хийнэ. Орлогын төлөө тоглолт биш. Гэхдээ оролцож байгаа бүх уран бүтээлчдээ үнэлнэ гэж бодож байгаа.

-Нас ахих тусамхүн өөрийгөө шинээр мэдэрч, хувьсч байдаг болов уу та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би азтай. Монголоо олж төрсөндөө баярладаг. Би энэ мэдрэмжийг өөрийн мундагт олж авсан биш гэдгээ нас ахих тусмаа мэдэрч байна. Би дуу хуурын орчинд өссөн л дөө. Миний аав гайхалтай тэнхээтэй хоолойтой хүн байсан. Миний ижий одоо ч гайхалтай сайхан дуулдаг. Цагтаа Хан-Хэнтий чуулгад сайн дурын уран сайханчхийгээд Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцож явсан Цэрэнханд гэж хүн бий дээ. Хоёр эмээтэй. Жижиг шар эмээ маань маш зөөлөн хүн. Багад маань хүн болгосон. Хэрлэн голын тохойд дэггүй­тэж явахад өндөр эмээ маань үлгэр сайхан хэлдэг. Оньсого таалгадаг байлаа. Тийм орчинд Монгол ахуйд ойрхон өссөн учраас дуулж байгаа дуунууд ч тийм. Хайр дурлалын гэхээсээ уул ус, аав, ээжийн тухай дуунууд л надад олон байдаг. 1986 онд Хан-Хэнтий чуулгад жүжигчнээр ороод, түүнийхээ өмнө хүнсний үйлдвэрт нормын ажил хийгээд, амьдрал үзэж оюутан болсон учраас нөгөө хэдээсээ догь, ертөнцийг үзэх үзэл маань багад сэргэсэн юм байна гэж боддог. Монгол дуу хоолой гэдэг учиртай.Уртын дууг бүтээж чадсан ард түмэн гэдэг бүгд дуучин.

-Та хувь хүнийхээ хувьд олон хувьсгал туулж өнгөрөөв үү?

- Би сайн ханьтай учирсан.Би чинь их араншинтай, дэндүү зоргоороо өөрийнхөөрөө байх дуртай байсан. Эмэгтэй хүнтөгөлдөр юм аа. Зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу. Урлагийн хүмүүс тэр гэхийн тэмдэггүй байдаг. Их ухаантай улсууд өөр байх. Миний хувьд дуу аваад тэр дууныхаа учрыг олох гээд, үгэнд нь орчихоод байх үедээ ад зэтгэр шүглэсэн юм уу гэхээр ч ааш араншинтай болдог байлаа. Гэртээ орохдоо цэлмээд орно. Тийм орчин байна гэдэг гайхамшигтай. Дандаа хүүтэй. Ганц эмэгтэй байгаа юм чинь хайрлахгүй байхын аргагүй. Манай хань л байхгүй бол бид хэд навсайна шүү дээ.

-Танай гэргий юу хийж байна?

-Хотод нийтлэг үйлчил­гээнд ажиллаж байгаа. Уг нь бидхоёр 1992 онд Дархандтанилцаж байсан юм. Энэ тайзан дээр танилцаж байлаа. Миний хань Дарханых. Дараа нь эндээ ирдэг л юм байна. Миний хань ирээд долоо хоноод, миний сарын хоол хүнсийг бэлтгээд явдаг юм.

-Танд хөгжим бичмээр ч юм шиг шүлэг тэрлэмээч ч юм шиг үе байдаг уу. Дотоод эрчим хүчээ гаргадаг хобби юу байдаг вэ?

-Олон байна ш дээ. Аз болоход надад гайхамшигтай шүлэг, аялгуунууд ирдэг.Хүн бүр амандаа аялдаг дуу надад ховор. Би чинь “Морин хуур” уралдаанд тав түрүүлсэн шүү дээ. “Бөхөн шарын нуруу” гээд дуугаараа дөрөв дэхтүрүүгээ авчихаад байхад Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Бямба­баяр Хөгжмийн зохиолч­дын холбооны тэргүүн дээд шагнал өгөхгүй юу. Яагаад ийм шагнал өгч байгаа юм, наадах чинь хөгжмийн зохиолчдыншагнал байна ш дээ гэсэн чинь “Би чамд өгөх болоод өгч байгаа юм. Чи нийтийн дуунд мэргэжлийн дууг оруулж ирсэн юм” гэсэн. Нийтийн сайхан дуунууд байна. Тэднийгээ дуулах дуртай.Нэг их сэтгэл хөдлөөд ирэхээрээ“Орхон түшээ мөрөн”, “Хайрхан уулын бараа”, “Хааны титэм шиг Отгон тэнгэр”, “Хүнээс аваагүй миний монгол” гээддуунууд маань орж ирдэг. Машинтайгаа явж байсан ч эднийгээ л дуулаад байдаг. Шүлэг бичнэ гэдэг ихөөр. Б.Лхагвасүрэн гуай дээр нэг удаа очсон юм. “Миний араншин” гэж тоглолт хийх гээд ийм дөрвөн мөрт орж ирлээгээд орохгүй юу. Тэр нь “Аялгуу бидэн хоёрын дунд аав минь байдаг, эгшиглэн бидэн хоёрын дунд ижий минь байдаг. Дуу бидэн хоёрын дунд ард түмэн минь байдаг, дутуу бүхнийг гүйцээж эх орон минь байдаг юм” гэж. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд өгөөч дуу болгоод дуулмаар байна гэсэн чинь учиргүй хөхрөөд “Ёстой болчихсон байна. Би чамд зүгээр “Миний араншин”-д чинь зориулж шүлэг хэлье” гээд “Уулаа дуурайсан миний араншин, нараа тосч аргана, усаа дуурайсан миний араншин хорвоогоо дагаж урсана” ч билүү ийм дөрвөн мөрт бичиж бэлэглэж байсан юм. Янз янзын юмнууд орж ирнэ л дээ. Би бол ичдэг юм. Аялгуу ч хэцүү. Тухайн арав, хорин минутад гайхамшигтай байдаг. Манай аав хөөрхий, толгой холбоод сайхан юм бичдэг хүн байсан юм. Бурхан болсноос нь хойш дэвтэр дээрээс нь шүлгүүдийг нь авч үзэж суухад тухайн үеднэг сайхан аялгуу орж ирээд ноотлоод тэмдэглээд хоёр хонохоор болоогүй юм шиг санагдана.

-Дандаа дуу хууртай газар явахаар залхах үе байдаг уу?

-Тийм юм байхгүй. Хөдөө гэр бүлээрээ явах дуртай. Бага хүү гараагүй байхад хоёр ахыг нь аваад, машины хойно ор засч өгөөд хөдөө гадаа явдаг байлаа. Найз нөхөдтэйгээ, ээж, дүү нартайгаа хөдөө гадаа явах дуртай. Би ан хийдэггүй. Морь мал бас байхгүй. Тэгэхээр чинь одоо ямар ч хоббитой хүн юм бэ дээ. Нэг хэсэг СУИС-д, дараа нь Хөгжим бүжигт багшлаад дандаа дуурийн тавил, уран чадвар, ур зүй гэдэг хичээлүүд заасан. Тухайн үедээ бас докторын зэрэг хамгаалчих гээд үзсэн. Докторант л даа. Судалгааны ажил нэлээд хийж байгаа.

-Ямар чиглэлээр судалж байгаа вэ?

-“Дуулах ур зүй” л дээ. Мон­гол дуулах арга ухаан гэдэг гайхамшигтай. Нутгийнхаа гайхамшигтай эрдэм­тэн ах Амбагатай нийлээд Соронзон багш бид хэд бараг бэлэн болгосон. Одоо боогоод л авчихвал бэлэн болох гээд байна. Хоёр ч эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн шүү.

-Монгол хүн дуулж хуур­дахдаа юугаараа онцлогтой вэ?

-Байгалийнх ш дээ. Уртын дуу эхэлж байгаа, хурдан морины цол дуудчихаж байгаа. Бөхийн цол дуудаж байгаа тэр өнгийг олж дуугарна гэдэг байгалиасаа юм.

-Та өвөрмөц монгол стильтэй харагдаж байна?

-Ер нь Дуурийн театрт би яг зүрх сэтгэлээрээ л байж. Ямар ч хувиршгүй үнэнч байсан юм. Одоо гайхдаг. Яагаад ханьдаа хайртай байдаг гэхээр яг тэр үед хүүхдүүд нялх. Ид хийж бүтээж байх үедээ Дуурийн театрт л амьдарч байлаа. Миний гэр байлаа. Яаж болгоод байсан юм. Нэг л аймаар амьтан нот сугавчлаад, ажил руугаа бүтэн ордог. “Чингэс хаан” дуурьт Чингэс хааныхаа дүрд тоглох болоод чихээ цоолсон. Би чинь ламд дуулна гэвэл үсээ хусуулчихдаг байлаа. Чингэс хаанд тоглоно гэхээр нойр хүрэхгүй. Судлаад, чаддагаар нь“Монголын нууц товчоо”-гоо уншина. П.Бадарч гуай өөрөө “Монголын нууц товчоо”-ноос цомнол болгож авсан учраас тэрийг нь уншина. Аминдаа л бие сэтгэлээрээ мэдэрч байгаа нь тэр. Дараа нь Бурхан Халдунд анх удаа очсон. Тэр үед жин ихтэй байсан учраас хахаж цацан байж, тав зургаан цаг явж байж орой дээр нь гарсан. Яг орой дээр нь гарсан хойно бүх уулс сундалдаад жижигхэн жижигхэн болоод харагдахаар “За би юун дээр гарав, энд гарах нь зөв үү буруу юу” гэж бодогдсон. Шалавхан мөргөөд, овооны тэрүүхэн дор сууж байгаад үйлийг нь дуусгаад буусан. Ахиж орой дээр нь гараагүй. Дүрд орох гэж ингэж явлаа. Тэнүүн гээд хааны эрх хүүд тоглох болсон. Хортой архи уугаад мэдрэл нь муудаж, хагасыг нь уусан тулдаа үхчихэлгүй эргэдэг дүрд тоглохдоо хонины тол­гой ялз чануулаад, бүгдийг нь мөлжөөд ясаар нь тоглоод, бүр солиорч байгаа юм чинь. Нүдээр нь тоглоод, олсоор дүүжлээд энэ мэт чинь дараа нь тайзан дээр гарахаар амьдардаг байхгүй юу. Миний ээмэг зүүх энэ тэр чинь сүүлийн хоёр гурван дүрээс үлдсэн хэв маягюм. Алтан ээмэг зүүлээ гээд зарим нь гайхдаг л биз. Муу аавдаа тэр жил бөгж авч өгч байсан юм. Тэгээд бурхан болоод хүн амьтанд үзүүлэхээр бөгжийг нь талыг нь газар хийгээрэй, талыг нь ингээрэй гэхээр нь чихэндээ хийсэн юм. Бэлгэгүй юм гэж алга. Ер нь зоригтой өөрчилдөг юм. Энэ хүн тэгж хэлэх болов уу гэж ер боддоггүй. Гучин настай байхад гавьяат өглөө. Энэ их урам зориг, хайр итгэл хүндэтгэлийг алдчихгүй юмсан гээд махийтал явж билээ.

-Хоолойгоо формонд нь бариулах гэж зовох уу?

-Залуу халуун насандаа хоолойгоо их зовоосон байгаа юм. Сайн ч багштай байсан. Одоо тогтчихсон юм шиг байгаа юм. Ямар ч үед босоод дуулахад дуугарч л байна. Одоо дуурь дуулах биш дээ. Монгол дуу дуулахад зүрх сэтгэл байвал болдог юм шиг санагддаг.

-Залуу цагийн андууд бодогдох юм уу. Гавьяат Г.Эрдэнэбат та хоёр хамт дуулж байсан болохоор найзууд гэж төсөөлөөд байдаг?

-Байнга хүүе хайя гээд байдаггүй ч дандаа дэргэд юм шиг хэдэн сайхан найзтай. Г.Эрдэнэбат бид хоёр ямар гэдгийг өөрсдөө л мэднэ. Түүнээс биш олон түмэнд зориулсан хоёр амьтан биш. Гэхдээ бид хоёр хамт машинтай явж байгаад осолд орсон. Үхээгүйш дээ хоёулаа. Дараа нь босоод хоёулаа уран бүтээл хийсэн.Би санадаг юм, эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн, Багануурт. Тэгж байхад Эрдэнэбатын “Цэнхэрийн гол” яваад, араас нь “Бурхан бумбын орон” явахад би уйлаад, жаал хэвтэж байгаад “Эрка чи сонссон уу” гэхэд Эрка их хүнд байсан “Ннн...” л гэж байсан. Жил гаруй эмнэлгээр яваад тоглолт хийсэн. Соёлын төв өргөөнд хоёр өдөр битүү байлаа. Бид хоёр сүйд болоод гэр орноороо орж гараад байдаггүй ч зайлшгүй юм гарахад хамгийн түрүүн би Эрка руу залгана ш дээ. Хот ороод заавал уулзаад барааг нь хараад ярьж хөөрөөд явдаг.Ер нь хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан. Би ч тийм л байхыг хүсдэг.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд