Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ЭМДЕГ: Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө DNN.mn Газар хөдлөлтийн үнэлгээгээр Улаанбаатарын 188 барилга шаардлага хангаагүй байна DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ЭМДЕГ: Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө DNN.mn Газар хөдлөлтийн үнэлгээгээр Улаанбаатарын 188 барилга шаардлага хангаагүй байна DNN.mn
Нийгэм
2022.11.27 09:11

Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn


Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.


-Манай улс жилд 200 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөөцтэй. Энэ нөөцөө бүрэн ашиглахад малын өвчлөл саад болж байна. Тиймээс малын эрүүл бүс бий болгох шаардлага үүслээ гэж байна л даа. Манай улсад эрүүл малын бүсийг бий болгох боломжтой юу?

-Хашаалаад гаднаас ялаа, шумуул, шувуугаар ямар ч халдвар дамжихгүй эрүүл мах гаргана. Түүнийгээ экспортлох ямар ч боломжгүй. Нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйд ийм боломж байхгүй. Гадныхан хашаалаад эрүүл малын бүс бий болгодог, тусгаарладаг гэж заасан байж магадгүй. Гэхдээ тэр чинь Европын орнуудад хэрэгждэг. Манайх шиг аймаг, сум дамнаж нүүж явдаггүй малд хэрэгжүүлдэг арга. Хаяа багтахаараа бууж хошуу багтахаараа идэлцэнэ гэдэг шүү дээ. Нүүдлийн мал аж ахуйн онцлогийг огт олж хараагүй зүйл ярьж байна. Монголын төр засагт мал амьтны өвчний талаар, үүнтэй холбоотой бизнесийн талаар ямар ч бодлого байхгүйн илрэл.

-Яагаад?

-Монгол Улсад 1923 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мал эмнэлэг гэдэг алба байгуулагдсан. Түүнээс хойш 1993 оныг хүртэл 70 жил энэ албыг дүрмээр зохицуулж ирсэн. Сүүлийн 30 жил хуулиар зохицуулж ирлээ. Монголын төрд мал эмнэлгийн талын ямар ч шинжлэх ухааны үндэстэй буюу амьдралд нийцэх бодлого байгаагүй. Мал эмнэлгийн салбар төрийн зохицуулалттай, төрийн бодлого гаргаж яамаараа дамжуулан хэрэгжүүлээд тэр нь агентлагаараа дамжин хэрэгжиж байгаа нь үндсэн үүргийнхээ 10 хувийг биелүүлж ирсэн. Мал эмнэлэг гэдэг салбар нийгмийн өмнө гүйцэтгэх үүргийнхээ 90 хувийг биелүүлээгүй гэсэн үг л дээ. Хашаалах асуудал малын өвчингүй бүс нутаг бий болгоно гэж байгаа. Энэ бол мал эмнэлгийн асуудал. Манай улсад мал амьтны өвчлөлтэй холбоотой ганцхан хууль бий. 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр батлагдсан, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль. Нөгөө талд төр засгийн бодлого “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” гэж бий. Аль алинд нь мал, амьтны тухай ямар ч бодлого байхгүй.

Олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх эрхийг өгдөг байгууллага нь мал эмнэлгийн байгууллага. Энэ үүргээ ойлгоогүй явахаар яам, Засгийн газар нь буруу юм ярих нь зөв шүү дээ. Өнөөдөр нэг кг мах Япон, Европ руу зарж чадахгүй шүү дээ. Яагаад гэдгийнхээ үндсэн шалтгааныг ойлгоогүйн улмаас аймгаар нь хашаална гээд сууж байна. Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч мах экспортлох тогтолцоог бүрдүүлж чадахгүй.

-Тэгвэл яавал экспортод махаа гаргах боломж үүсэх вэ?

-Ганцхан боломж бий. Монгол Улсын мал эмнэлгийн чадавх сайжраад иргэний 100 хонь, арван үхэр нядлаад дотоод, гадаадын зах зээл дээр зарахад ямар ч аюулгүйг баталдаг болох. Үүнийг төр засаг нь ойлгож бодлого, шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. 100 жил буруу бодлоготой явсан. Тэр аймгийн малд туулга хийе, энэ сумын малыг вакцинжуулъя л гэж явсан болохоос энэ малын махыг хүн иддэг юм байна, малын бүтээгдэхүүнийг гадагш нь экспортолдог юм байна гэх нийтийн хэрэгцээнд нийлүүлэх махны шаардлагыг дөрвөн улирлын турш хангаж ирсэнгүй.

-Мал, махаа эрүүл байлгахын тулд яах ёстой вэ?

-Нэгдүгээрт, төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрээ зөв гарга. Хоёрдугаарт, мал эмнэлгийн байгууллагуудыг ажлаа гүйцэтгэх чадвартай, мэдлэгтэй болгох. Энэ хоёр нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болгох.

-Манай улс жилд 5-6 сая мал экспортлох боломжтой гэлцэж байна. Монгол малын махны эрүүл ахуй ямар түвшинд байдаг юм бэ?

-Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл найдвартай байх ёстой. Монгол мал шиг экологийн цэвэр мал дэлхий дээр байхгүй. Үүнийг махны лангуун дээр авч ирэхдээ аюултай, хортой болгодог тогтолцоо бий болчихоод байна. Өнгөрсөн жил 67,3 сая мал тоолуулсан. 23-24 сая төл авсан, 90-ээд сая малтай. Дотоодын хэрэгцээнд 15-18 сая мал, тэгэхээр энэ жил 70 орчим сая мал өвөлжих юм байна гэсэн тооцоог л ярьж байгаа. Жишээлбэл, Увс аймгийн 18 суманд тэдэн толгой мал зарах боломжтой. Сумаас цааш нь хот айлаар тооцож Батын хотноос тэдэн хонь, ямаа зарах боломжтой гэсэн судалгаа,тооцоо нэг ч байхгүй. Засгийн газар, Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн сайд бол энэ бүхний араас явах хүмүүс биш. Мал эмнэлгийн байгууллагуудын л хийх ёстой ажил.

-Малын баталгааг яаж гаргах ёстой вэ?

-Танайх 50 хонь зарах гээд Улаанбаатар руу авч явахын тулд сумынхаа малын эмчээс эрүүл гэсэн бичиг авдаг. Түүнийг зүгээр л шууд эрүүл гээд бичээд өгөх ёсгүй. Дампуурсан огт хэрэггүй зүйл хийж байгаа юм. Малчны өрхийн дэвтэрт хэзээ вакцин тариулсан, угаалгасан гээд бүгд тэмдэглэгээтэй байх ёстой. Гэтэл одоо малын эмчээс асууж туулга өгдөг, антибиотик хэрэглэдэг малчин байхгүй. Дээрээсээ буруу үйл ажиллагаа явуулж байна. Цаашлаад хашаална гэж улсын мөнгийг дэмий зүйлд битгий үрэн таран хийгээсэй.

-Яг өнөөдрийн байдлаар махаа экспортод гаргах бодит боломж байна уу?

-Ямар ч боломж байхгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэй буюу мэргэжлийн мал эмнэлгийн үүднээс авч үзвэл нэг ч килограмм мах экспортлох боломжгүй. Товчхондоо, Мал эмнэлгийн талаарх Монголын төр, засгийн бодлого нь үндсээрээ буруу явж ирсэн. Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч мах экспортлох тогтолцоог бүрдүүлж чадахгүй. Монгол Улсын мал эмнэлгийн байгууллагууд, малын эмч нарынх нь чадавх байж болох хамгийн доод түвшиндээ хүртэл уначихсан байгаа.

Онцлох нийтлэлүүд