Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын VI хуралдаан боллоо DNN.mn Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ DNN.mn Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа DNN.mn
Эдийн засаг
2022.11.24 03:11

Чанаргүй зээлийн 21 хувийг уул уурхайн салбар эзэлж байна DNN.mn

Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох нь боловсон цэвэрлэгээ гэж үү?

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөж, 22.6 их наяд төгрөгт хүрчээ. Есдүгээр сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 174.0 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар буурсан байна. Мөн зээлийн үлдэгдлийн 1.4 их наяд төгрөг буюу 6.3 хувь нь гадаад валютаар олгосон зээл байгаа ажээ.

Банкууд тайлант сард 2.4 их наяд төгрөгийн зээл олгож, 2.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.

Нийт олгосон 2.4 их наяд төгрөгийн зээлийн 1.3 их наяд төгрөгийг иргэдэд, 1.01 их наяд төгрөгийг хувийн байгууллагуудад өгчээ. Есдүгээр сартай харьцуулахад шинээр олгосон зээл 109.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Харин нийт эргэн төлсөн зээлийн 1.3 их наядыг иргэд төлсөн бол 1.16 их наяд төгрөгийг хувийн байгууллагууд төлжээ. Есдүгээр сартай харьцуулахад зээлийн эргэн төлөлт 146.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зээлийн 5.4 хувь буюу 1.22 их наяд төгрөг нь анхаарал хандуулах, 11.7 хувь буюу 2.6 их наяд төгрөгийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа юм.

Чанаргүй зээлийн,

  • 21.5 хувь - Уул уурхай
  • 16.2 хувь - боловсруулах үйлдвэр
  • 14.7 хувь - барилгын
  • 11.6 хувь - худалдааны
  • 7.0 хувь - санхүү, даатгалын үйл ажиллагааны
  • 6.1 хувь - цалин, тэтгэвэр тус тус эзэлж байна.

Нийт чанаргүй зээлийн 11.0 хувь нь гадаад валютаар олгосон зээл эзэлж байна.

Онцлох нийтлэлүүд