Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
Эдийн засаг
2014.06.02 03:06

Чингис бондоор байгуулсан өвлийн хүлэмжийн ногоо импортын 20 хувийг орлоно

"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-т хийхээр төлөвлөсөн ажлуудад баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөс Засгийн газрын бодлого шийдвэрт дэвшүүлсэн санал, хийсэн ажлын талаар долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийдэг болсон.  Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ажиллаад, бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэсэн. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад үр ашиг өгнө гэж зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.  


Мөн хүнсний ногооны импорт орлох өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжсэний үр дүн гарч эхэлснийг тус зөвлөлөөс мэдээллээ. Энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 88 төсөл ирсний 15-ыг нь дэмжин санхүүжүүлж, эхний хүлэмжүүд өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Чингис бондын хөрөнгөөс 23,4 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжийн төслүүдэд зориулан байршуулснаас 70 хувийг нь гаргаж санхүүжүүлээд байна гэж ҮХААЯ-ны “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн нэгжийн захирал А.Чойжамц танилцууллаа. Энэ онд 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаас 20 га-г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барина.
Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсантооцоо бий. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн базах зээл дэх нарийн ногооны үнийг огцом хямдруулж байна гэж бизнесийн төлөөлөл дүгнэв. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт үзүүлэх бас нэг чухал нөлөө гэлээ.

Онцлох нийтлэлүүд