Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn
Спорт
2014.06.07 02:06

Чөлөөтийнхөн энгэр хоосонгүй барилдлаа

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн  “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр /өчигдөр/ сонгомол барилдааны 50 кг, 120 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 44 кг, 51 кг, 59 кг, 67 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа БНСУ, Япон улсын бөхчүүдийг цэвэр ялж, хүрэл медалийн тавцанд зогслоо. 67 кг-ын жинд дэвжээнд гарсан О.Оюунгэрэл,  59 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Мөн 44 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Л.Баттогтох хүрэл медаль хүртсэн юм.

Харин сонгомол барилдааны төрөлд зодоглосон “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бөх Н.Даваажаргал, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх А.Дэлгэрхангай нар өрсөлдөгчиддөө ялагдсан байна.

Өнөөдөр эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг, эрэгтэйчүүдийн  50кг , 120 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болно.

Онцлох нийтлэлүүд