Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Спорт
2014.09.08 09:09

Чөлөөтийн ДАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэлж байна. Эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 100 орчим орны 800 гаруй бөх зодоглож, хурд хүч, авхаалж самбаагаа сориход бэлэн болжээ.х

Өнөөдөр эрэгтэйчүүдийн  57 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж, дэлхийн аваргууд тодорно. Манай бөхчүүдээс ОУХМ Э.Бэхбаяр 57 кг-ын жинд дэвжээнд гарч, тэмцээний салхийг хагална. Тэрбээр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой таарчээ. 70 кг-ын жинд хүч үзэх ОУХМ Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай учраа таарчээ. Түүний жинд 29 бөх хүчээ сорих нь ээ.

Харин ОУХМ О.Үйтүмэн 86 кг-ын жинд барилдана. Түүний жинд 38 бөх хүч үзэхээс тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй барилдах юм байна. 125 кг-ын жинд 26 бөх барилдаж байгаагаас ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай барилдах оноолт таарчээ.а

Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзэлж, Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авч байсан билээ.

Онцлох нийтлэлүүд