Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn Уяач, наадамчдын анхааралд DNN.mn ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn Уяач, наадамчдын анхааралд DNN.mn ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn
Спорт
2022.05.15 06:05

​ Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо DNN.mn


Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов. Монголын тамирчдаас дифлимпод "Тайпей-2009" гавьяат тамирчин Дамдины Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр чөлөөт бөхөөр хоёр дахь аваргаар тодорч байна.

Түүнээс гадна өмнөх димфлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд 7, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д 5 дугаар байрт тус тус оров.


Онцлох нийтлэлүүд