Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn
Спорт
2014.07.12 04:07

Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нар Монгол Улсын начин цол хүртлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн бөх Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Адъяабатыг амлан баруун ташаагаа тавьж өгсөөр байв. Адъяабатын баруун хавираанд дархан аварга тэссэнгүй. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Баасандоржийг халз хутган гэдрэг нь харуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аврагч спорт хорооны бөх улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг амлан уначихав. Өвөрхангайн улсын арслан Д.Ганхуяг Завханы аймгийн арслан Лха-Очирыг амласан ч тахим буулгав. Улсын арслан Ганбат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэнг амлан бариа зөрүүн дээрээс зайлаанд нь явчихлаа. Ингэснээр Бадамсүрэн өнөө жилийн улсын начинуудын салхийг хагаллаа. Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Бадарчийг халз хутгаад өвдөглүүлэв. Д.Азжаргал арслан улсын заан Баасандоржоор давлаа. Улсын гарьд Дамбын Рагчаа улсын начин Ж.Нямсүрэнгээр тав давж шөвгөрлөө. Улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Чотонгийн Баянмөнхийг давснаар их шөвөгт шалгарсан юм. Ч.Санжаадамба заан Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяраар тав давж түмэн олныг баясгалаа. Ж.Бат-Эрдэнэ гарьд Говь-Алтайн Тонхилын Б.Суманчулууныг амлан тахим буулгасан юм. Ингэснээр олон жил начны тааварч байсан Балжиннямын Суманчулуун улсын начин боллоо. Улсын гарьд Гончигдамба Таванханы улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давав. Аймгийн хурц арслан Ч.Батчулууныг улсын заан Сайнбаяр нар ам аваад байсан. Барилдаан удааширсан тул хаялцах барьцыг улсын заан авсан юм. Гэсэн ч барилдааны дүнд нөлөөлөөгүй тул Батчулуун арслан барьц сонгоод ч давалцсангүй. Барилдааны төгсгөлд хурц арслан зааныг орхисноор улсын начны цолд багтлаа.

Улсын харцага Намсрайжавын Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихыг гуд татан өвдөглүүлэв. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг орхин начин цолоо баталлаа. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг амласан улсын гарьд Гончигдамба нэлээд удаан барилдсаны эцэст улсын гарьд давсан юм.
Энэ барилдаанд улсын харцага Цэдэвийн Содномдорж, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг хэнч амлалгүй тунасан. Уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Пүрэвсайхан харцага Ц.Содномдоржийг давснаар улсын начин цолоо баталлаа.

Онцлох нийтлэлүүд