Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Манай Улс 15.3 сая тонн нүүрс экспортолжээ Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана "Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Германыг зорилоо Цахим системээр 10 улсын 62 иргэнд виз олгожээ Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад зургаан ширхэг зөөврийн рентген аппарат хүлээлгэн өгөв Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв Манай Улс 15.3 сая тонн нүүрс экспортолжээ Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана "Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Германыг зорилоо Цахим системээр 10 улсын 62 иргэнд виз олгожээ Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад зургаан ширхэг зөөврийн рентген аппарат хүлээлгэн өгөв Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
Улс төр
2021.05.06 06:05

Ч.МӨНХБАЯР: Хуурамч, сонголтгүй сонгуулийг зохион байгуулж байгаа нь ардчиллыг боомилж буй Мьянмарын эрх баригчидтай адил харагдуулж байна

"DNN-Ярилцлага" буланд сэтгүүлч Ч.Мөнхбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Та өнөөдөр өөрийнхөө цахим хуудсаараа “Монгол II Мьянмар боллоо” гэж лайв хийж үзэл бодлоо илэрхийллээ. Монгол Улсыг хоёр дахь Мьянмар болж буй гэх үндэслэлүүдээ тайлбарлахгүй юу?

-МАН нэг намын коммунист дарангуйллаа тогтоох гэж дэндүү улайрч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчдийг ээлж дараалан намнаж байна. МАН МАХН-д “албан тушаал өгнө” гэж амлаж санал тавьсан болохыг МАХН-ын дарга асан Н.Энхбаяр хэвлэл мэдээлэлд мэдэгдсэн. Ингээд ирэх сонгуульд ялах өндөр магадлалтай байсан, олноо Босоо гэж алдаршсан С.Ганбаатарыг өрсөлдөх боломжгүй болгосон. АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийг сонгуульд оролцуулахгүйн тулд, эрх мэдэл, тамгаа өгөөд улс төрийн идэвхгүй болсон байсан С.Эрдэнийг гэнэт гаргаж ирж, “АН-ын нэр дэвшигч” гэх жүжиг найруулж, СЕХ хүлээж авлаа.

Ингэж дарангуйлалтай аливаа улс оронд байдаг шиг хуурамч, сонголтгүй сонгуулийг зохион байгуулж байгаа нь ардчиллыг боомилж буй Мьянмарын эрх баригчидтай адил харагдуулж байна. МАН-ын троллууд У.Хүрэлсүхийн гар буу шагайж буй зургийг гаргаж ирж, сөрөг хүч, ард түмнийг айлган сүрдүүлэхийг оролдож байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдаж, гэр, эсгий, зуух, түлээг нь булааж, цас шуурсан шөнө хүйтэн чулуун дээр хонууллаа. Өнөөдөр сэрэхгүй бол маргааш ард түмэн бүгдээрээ харгис хүйтэн нийгэмд ингэж хонодог болно.

-Хүмүүст Мьянмар гэхээр санаанд нь бууж өгөхгүй байгаа байх л даа. Мьянмарт нөхцөл байдал ямар байснаа ямар болсныг сонирхуулж яривал?

-Мьянмар нь Социалист Бирмийн холбоо гээч зүүний баримжаатай цэргийн дарангуйлалт улс байсан. Хэлмэгдүүлэлт, дайн дажин, авлига, цусанд живж байлаа. Энэ бүхнийг үндэсний баатар Аун Сан Су Чи хатагтай сөрж, түүний удирдлагын дор ард түмэн нь ардчиллыг ялалтанд хүргэсэн.

Энэ лидер хатагтай “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж Монголд ирэхдээ өгүүлсэн. Дарангуйлал нь нийгмийн ил өвчин учраас ард түмэн хүсвэл эмчлэхэд хялбар. Дүр эсгэсэн ардчиллын ард нуугдсан нийгмийн нууц хорт хавдар бол үл үзэгдэх бөгөөд далд даамжирч явсаар цус харвалт, саа, кома, үхэлд хүргэж болно. Мьянмарт дүр эсгэсэн ардчиллын цаана цэргийн шинэ цуст дарангуйллын үр хөврөл бүрэлдэж байж. Манайд ч тийм л байгаа. Байлдаж тоглох дуртай монгол Бердымухаммедов өвчигнөөд дүвчигнээд гэнэн хүмүүсийг хөөргөөд болохоо байсан.

Ингээд энэ оны хоёрдугаар сард Мьянмарт генерал Мин Аун Хлайн төрийн эргэлт хийсэн. Үүний дараа, өдий хүртэл Мьянмарын эрх чөлөөнд дуртай ард түмэн ардчиллын төлөө тэмцсэн ч, цэргийн хүчээр нухчин дарж ирлээ. Олон хүн амь насаа алдсан. Сүүлдээ Мьянмарын ард түмэн тэсэхээ байгаад зэвсэгт бослого эхлүүллээ.

-Иргэдийн хувьд улс төрийн намд санал өгөхдөө “Багаар нь дэмжинэ” гэдэг. Нэг намд төрийн бүх эрх мэдлийг бүхэлд нь өгөх нь ямар хор уршигтай вэ?

-Улс төрийн сонгууль бол багийн спортын тэмцээн биш. Тэгж багаар нь сонгоно гэж төөрөлдөх биш, өөрийнхөө ирээдүйг, улс орныхоо ирээдүйг бодох ёстой. Нэг намын дарангуйлал ямар байдгийг мэдэх хэцүү биш. Өнгөрсөн зууныхаа түүх рүү өнгийж харах хэрэгтэй. Монголын ард түмний үндэсний соёл түүх, сод охид хөвүүд, аж ахуйн ухааныг устгасан, хэлмэгдүүлэлт, аллага хядлага, цус нулимсаар дүүрэн цаг үеийг санах хэрэгтэй. Нэг намын коммунист дарангуйлал тогтвол тэр бүхэн давтагдна.

МАН МАХН хоёр нэгдээд, Үндсэн хуулийг өөрчилнө гээд, аюултай зорилгоо танилцуулсан. Тэр зорилго нь “нийгмийн чиг баримжаатай улс болно” гээд байгаа юм. 1992 онд ард түмний хүсэл зоригийг илтгэн, “хүмүүнлэг ардчилсан улс болно” гэж тунхагласныг хөгшин залуу хоёр чөтгөр нийлж, Үндсэн хуулиас авч хаях гэж байх шиг байна.

Нийгмийн чиг баримжаа гэдгийг олон улсын үгээр хэлбэл социалист ориентаци гэсэн нэр томьёо юм. Африкийн зүүний баримжаатай улсууд тэгж нийгмийн байгууллаа тодорхойлсон байдаг. Африкийн тэр улсууд шиг хүчирхийлэл, хоцрогдол, колоничлол гаарсан нийгэм байгуулах гэж байна гэж харж байна.

Холын Африк яриад ч яахав. Монгол улс энэ янзаар бол III Шинжаан болон нь ээ гээд хэлчихье. II Шинжаан нь Өвөр Монгол болж байгаа. Манайх Өвөр Монголын араас орох гэж байна. Концлагерьт цөөнхи үндэстнийг хорьж, эрхтний донор болгож байгаа аймшигт фашизм манайд бүү давтагдаасай. Нэг намын дарангуйлал тогтвол давтагдана.

-Өнөөдөр УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Г.Занданшатар дарга аа, Энэ Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз. Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм. Та чинь 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүн хойд эцгийн хүүхдүүд юм уу” гэсэн асуусан шүү?

-Адьшаа гишүүн үнэнийг хэлжээ. МАХН-МАН 30 гаруй жилийн коммунист ухуулгаараа олон хүний тархийг угааж, АН бол муу муухай бүхний эх үүсвэр гэж ойлгуулсан. Тэр хугацаанд голдуу эрх барьсан МАН-тай л муу муухай бүхэн холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой баймаар. МАН өнөөгийн түр зуурын давуу байдалдаа эрдэж, дэндүү даварч, монопольдож байгаа. Энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Манай Үндсэн хуулинд “хүмүүнлэг ардчилсан улс байна” гэж заасныг дээр хэлсэн, тэгвэл хүмүүнлиг бус, ардчиллын эсрэг нам бол хууль бус. Үндсэн хуулийн дагуу цэрэгжсэн харгис хүч МАН тарах ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан элдэв үйл ажиллагаа идэвхижиж байна. Иргэд хөл хорионд байгааг хэлэх үү, үүнийг далимдуулж эрх баригчид барьцаа улам лавшруулж, иргэдийн болоод хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсаар байна?

-Өнөөдөр гишүүдийн өлсгөлөнг сурвалжлах гэсэн сэтгүүлчдийг талбайгаас хөөсөн нь том дохио юм. 13 гишүүдийн бүлэг хэвлэл мэдээллээр сурвалжлуулах эрхгүй байгаа бол эгэл иргэд яах вэ? “Мэдээллийн урсгал” гээд төрийн ивээлийн дор мэдээллийн монополь хөтөлбөр бэлтгэж, хамаг том ТВ-ээр зэрэг цацаж, олигархуудыг цайруулж, сөрөг хүчнийхнийг урьж харлуулж, хувийн өс хонзон өвөрлөсөн хүмүүсийг гэнэт оруулж ирж дайруулж байна. Ийм сэтгүүлзүй, мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй юм.

Ерөнхийлөгчийн суудлыг авснаар төрийн бүх эрх мэдлийг бүрэн авах гэж хийрхэж, хэвлэл мэдээллийг бараг байхгүй болгох нь. Одоо ингэж байгаа юм чинь төрийн эрх мэдлийг 100 хувь авбал ганц ТВ-тэй, ганц радиотой, соц орнуудад бүх юм сайхан байна, АНУ л гай болоод байна гэж улигласан мэдээтэй л болох нь.

-МАН, АН гэлтгүй аль ч нам зөвхөн намынх нь эрх ашиг зөрчигдөхөд бөөнөөрөө гарч ирж мэдэгдэл хийдэг, бөөнөөр талбай дээр гарч ирж суулт хийдэг болж. Гэтэл цар тахал хүрээгээ тэлж, нас баралт тогтмол өсөж, иргэдийн эрх зөрчигдөж буй асуудалд улс төрийн аль ч хүчин дуугардаггүйг бид бүхэн хангалттай харж байна?

-Энэ байдлыг засах ёстой. “ДЭМБ зөвшөөрсөн вакцин хий” гээд жишээ нь шаардаж болох байв. Гэтэл улс төрчид тэгээгүй.

Синофарм Вероселл гээч ажиллагаа нь дутуу, коронавирусын бүтэн биетээр хийдэг тул эрсдэл өндөртэй, Хятаддаа үндсэн вакцин болж чадаагүй гологдсон шингэнийг өндөр үнээр авч туршлаа. Засгийн газар өөрөө үр дүнгүйг нь зөвшөөрч, III, IV тун байж болно, тэр тун нь Спутник байж болно гэхчилэн бурж, вакцинжуулалт үнэн хэрэгтээ явагдаагүй, хүчингүй болсныг илэрхийлж байна.

Идэвхгүйжүүлэхэд коронавирусууд эсвэл аюулаа хадгалах гээд, эсвэл үхчих гээд их эрсдэлтэй байдаг. Манайд Синофарм хийж эхэлснээс хойш халдвар гаарсан, өмнө нь аядуу бага л байсан. Супер вирусийн орноос хүмүүс авчирсны 28-д нь халдвар илэрсэн.

Энэ мэт маш ноцтой асуудал дээр дуугардаггүй. Үүнээс болоод гэнэт зөв юм ярьж дэвшүүлсэн ч ард иргэд үл итгэх явдал багагүй гарч байна. Өөрчлөлтийг өөрсдөөсөө бас эхлүүлж, ард түмэнтэйгээ ямагт хамт байх хэрэгтэй. Өөр хэнтэй хамт байх юм?

-Дэлхийн улс орнууд цар тахалтай энэ үед халамжийн асуудлыг ямар түвшинд хэрэгжүүлж байна вэ. Манайх шиг хавтгайруулж буй улс байна уу. Монголын эрх баригчдыг “Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийг угжиж, санал авах бэлтгэлээ хийж байна” гэж шүүмжилцгээж байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Эдийн засгийн хүчин чадал сайтай цөөн зарим улс бүгдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгосон явдал мэр сэр бий, гэхдээ гол халамжийн бодлого бол ялгаж салгаж, зорилтот бүлгүүд рүү чиглэсэн.

Манайх шиг хавтгайруулдаг улс байхгүй. Иргэдийн аж амьдралын бэлэн судалгаа байж л байдаг, гэтэл орон гэргүй хүн, хөлгүй баян ковидтой хамаатай адилхан халамжийг хүртэж ирсэн. Ингэж хавтгайруулж байгаа нь чадваргүй, бодлогогүй, цалинтай үүрэгт ажлаа хийх сонирхолгүй, өөр сонирхол байгааг харуулж байгаа. Тэр өөр сонирхол бол улс төрийн ашиг хонжоо юм.

300 000 тараахын оронд ДЭМБ зөвшөөрсөн вакцин авах байсан. Дэлхий зөвшөөрсөн вакцин хийгээгүйгээс болж, манай иргэд хоёр хөрш, Зимбабве зэрэг хэдхэн улсаас бусдад зорчих эрхгүй, Хойд Солонгосын иргэд мэт боллоо.

Дэлхий зөвшөөрөхгүй вакцинжуулалтыг 1-2-р тун, 3-4-р тун, Спутник гээд л дахин дахин үр нөлөөгүй хийгээд байх юм шиг байна. Эхнээсээ дэлхийн вакцинжуулалт хийсэн бол юу гэж ийм юм болох вэ?

Синофарм 2 тун хийлгэвэл 50 000 шагнана гэж байна. Синофарм бараг хамгийн өндөр үнэтэй вакцин. Ямар их мөнгөтэй юм бэ? Энэ багтаж ядсан их мөнгөөрөө зөв зүйл хийх хэрэгтэй. Үнэхээр хоолгүй хонох гээд байгаа ядуучууддаа хоолны мөнгөнд нь нэмэрлэ. Эдийн засаг, бизнес, ажлын байраа тэтгэх хөрөнгө оруулалт хий. Ковидын үеийн үр ашигтай эдийн засаг улс орнуудад төлөвшөөд, үүргээ биелүүлээд түүхэнд үлдэх гэж байхад манай эрх баригчдад сандал ширээнд очиж, мөнгөний ундаргатай золгохоос өөр санаж бодож байгаа юм алга гэмээр.

Онцлох нийтлэлүүд