Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа Испанид тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль баталлаа АНУ, Монголын хооронд шууд нислэг үйлдэх талаар хэлэлцлээ Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа Испанид тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль баталлаа АНУ, Монголын хооронд шууд нислэг үйлдэх талаар хэлэлцлээ
Улс төр
2021.05.19 09:05

Ч.Ундрам: Баруунбүрэн-Баянхангай чиглэлийн 193 км авто зам ашиглалтад орсноор улсын чанартай замын ачааллыг 30 хувь бууруулна

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Орхонтуул сум, Төв аймгийн Цээл, угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрсан авто зам барьж улаанбаатар Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбохоор болжээ. Энэ замын ажил ямар шатанд явж байна. Хэзээ ашиглалтад орно гэж тооцож байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвөөр дайрч гарах Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай авто замын чиглэлийг өөрчлөхөөр болсон. Ингэснээр Орхонтуул сумын Туул гол дээр барьж байгаа төмөр бетон гүүрийг ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв, Төв аймгийн Цээл, Угтаал, Баянхангай сумдын төвийг тус тус дайрч Улаанбаатар Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд холбогдохоор Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн авто зам барихаар болоод байна. Энэ талаарх саналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт тавьж шийдвэрлүүлсэн.

Улмаар Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн 193 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөв боловсруулахад шаардлагатай 1.150,0 сая төгрөгийг 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болсон.

-Зам дагаж хөгжил гэдэг. Эдгээр сумдын хувьд ч давуу тал болж, нөгөө талдаа зам дөтлөх боломж бүрдэх нь ээ.

-Тэгэлгүй яахав. Зам дагаж хөгжил ирнэ гэж үнэн. Улсын чанартай замтай байх нь эдгээр сумдын нэгэн давуу тал болохоос гадна хөгжил дэвшилд хурдацтай нөлөөлөх нь илэрхий. Тус зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн томоохон дөрвөн суурин газар хатуу хучилттай замаар холбогдоно. Энэ нь үр тарианы тээвэрлэлтэд маш чухал ач холбогдолтой байх юм. Мөн Хөвсгөл, Эрдэнэт, Булган аймгууд руу Дарханаар дайрч тойрохгүй, 80 км зам дөтөлнө. Товчхондоо, эдийн засгийн ач холбогдолтойн дээр улсын чанартай замын ачааллыг 30 хувь бууруулна. Тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг багасгах, богино хугацаанд хүссэн газартаа ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

-Та Ерөнхий сайдын хамтаар Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Засгийн газраас томоохон ямар асуудлуудад анхаарал хандуулахаар болов?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэгт орж Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, короновируст халдварт "Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалт хэрхэн явагдаж байгаа талаар танилцаж үүсээд буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. Тус эмнэлгийн байранд шаардлагатай их засвар, сантехникийн бүрэн шинэчлэлт хийхэд шаардлагатай 3.7 тэрбум төгрөгийн зураг төсөл гаргаад байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ илэрхийлсэн нь олзуурхууштай үйл явдал болсон.

Мөн Ажлын хэсэг Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 120.8 км хатуу хучилттай авто замын заслын ажлын явцтай танилцлаа. Тус ажлыг 14 хоногийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд албаны хүмүүст үүрэг болгосон. Энэхүү зам нь 2022 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох юм. Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллахдаа “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Зүүнбүрэн сумын Охиндойн талд 2.760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэнтэй танилцсан. Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60 хувьд хүрсэн байна. Ерөнхий сайдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс нутаг болгохын төлөө бодлогоо чиглүүлж ажиллана гэдгээ энэ үеэр онцолсон.

-Сэлэнгэ аймаг бол тариалалтын бүс нутаг. Цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж тариалалтад нөлөөлж байгаа зүйл бий юу. Ер нь нөхцөл байдал ямархуу байдалтай байна вэ?

-Мэдээж дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахал бүхий л улс орнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ ч утгаараа Хөдөө аж ахуйн салбарт маш хүндээр тусаж байна. Тиймээс төр засгийн зүгээс тариаланчид руу чиглэсэн тодорхой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, 2021 оны тавдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар ХАА-г дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаан буудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо хүлэмжийн таримал үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор болсон. Мөн миний болоод газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүдийн санаачлан өргөн барьсан Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж зэргийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. Энэ нь төрөөс тариаланч бизнес эрхлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, дэмжлэг үзүүлж байгаагийн нэг илрэл юм.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар, цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор 56 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Үүнд, хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээл багтаж байгаа юм. Энэхүү зээлийг Арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан гурван хувийн хүүтэй олгох юм.

Онцлоход, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5.2 хувиас багагүй түвшинд хүргэн сэргээж, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийг мөнгөний бодлогын зорилтот түвшинд барих зорилт тавьж байгаа юм.

-Сэлэнгэ аймагт дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?

-Сэлэнгэ аймагт дарх-лаажуулалтад зорилтот бүлгийн нийт иргэдийн 94.2 хувь нь хамрагдаж нэгдүгээр тунгаа хийлгэжээ. Харин хоёрдугаар тундаа 15 мянган хүн хамрагдсан байна. Ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.

-Шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тодорхой үр дүнд хүрсэн үү?

-Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Эдгээр асуудлуудыг судлан холбогдох газарт хандсан. Олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа Шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг зэрэг асуудлуудыг холбогдох эрх бүхий байгууллага нь шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоож, шийдвэр гаргах байх.

-Та сүүлийн үед ямар ажлуудад гол анхаарлаа хандуулж байна вэ?

-Холбогдох хууль тогтоомжууд дээр ажиллахын зэрэгцээ тойрог руугаа чиглэсэн хэд хэдэн ажлууд хийж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, мөн Ардын хувьсгалын өлгий болсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг сумыг Сумын хөгжил хөтөлбөрт хамруулж “Жишиг сум” болгох талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хүсэлт гарган нааштай шийдвэрлүүлсэн. Мөн Алтанбулаг сумын музей, түүх соёлын дурсгалт өвийг сэргээн засварлуулахад Соёлын яаманд хүсэлт тавьж нэг зуун сая төгрөгийг батлууллаа. Өөрийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн 34 дүгээр сургуулийн Ерөнхий боловсролын сургууль төгсөх 1081 сурагчид 2021 оны зургадугаар сарын 28-ныг хүртэл ЭЕШ-д бэлтгэх сургалт зохион байгуулж, төлбөрийг “Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаас гаргаж байгаа. Үүний зэрэгцээ сургалтад амжилттай хамрагдаж хамгийн өндөр оноо авсан зургаан сурагчид нэг сая төгрөгийн тэтгэлэг, хамгийн өндөр ЭЕШ-ын дундаж оноо авсан ангийн зургаан багшид зөөврийн компьютер өгч урамшуулна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” цахим цуврал зөвлөгөө хүргэж байна. Одоогийн байдлаар гурав дахь цуврал зөвлөгөөгөө хүргээд байна.

Онцлох нийтлэлүүд