ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2020.07.11 05:07

Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон 756 харваачаас шилдэг 128 нь үлджээ


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна. Энэ жилийн шагайн харваанд 92 багийн нийт 756 харваач цэц мэргэнээ сорьжээ.

Үндэсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхжаргал "Одоогийн байдлаар шилдэг 16 багийн 128 харваач үлдэн харваж байна" гэлээ. Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж үзүүр, түрүүгээ тодруулах аж.

Онцлох нийтлэлүүд