Нийгэм
2015.02.18 02:02

Шагийн билетийн үнэ 65 мянгад хүрчээ

Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас "Бөхийн өргөө"-нд эхэлнэ. Барилдааны тасалбарыг авах гэсэн иргэд өчигдөрийн 20.00 цагаас эхлэн оочирлож, одоо ч хүлээлт урт дараалал үүсгээд байна.

Тасалбарын үнийн тухайд 20 мянган төгрөг, урдуурх суудлууд нь 25 мянган төгрөгийн ханштай байна. Хэдийгээр нэг хүнд олон тоогоор билет зарахгүй гэж байсан ч бөхийн өргөөний үүдэнд шагийн билет 60-65 төгрөгийн ханштайгаар их хэмжээгээр худалдаалагдаж байна.

Онцлох нийтлэлүүд