Спорт
2014.08.01 12:08

Шатарчид Норвеги улсыг зорилоо

Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад өнөөдөр  Норвеги улсын Тромсо хотноо эхэлж байна. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх тус олимпиадад оролцох манай баг тамирчид өчигдөр эх орноосоо мордсон юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох монголын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахалж байна. Харин эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Ч.Чулуунбаатар нар ажиллаж байгаа юм.

Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

1. Их мастер Ц.Батчулуун (Үндэсний шигшээ баг)

2. Их мастер Б.Гүндаваа (Үндэсний шигшээ баг)

3. ОУ-ын мастер Г.Мөнхгал (Өвөрхангай аймаг)

4. ОУ-ын мастер Н.Баттулга (Хангарьд спорт клуб)

5. Их мастер Б.Хатанбаатар (Завхан аймаг)

Эмэгтэй:

1. Их мастер Б.Мөнгөнтуул (Үндэсний шигшээ баг)

2. Их мастер Т.Батчимэг (Үндэсний шигшээ баг)

3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн (Хан Алтай шатрын клуб)

4. ОУ-ын мастер Б.Анхчимэг (Архангай аймаг)

5. Спортын мастер Б.Баярмаа (Ховд аймаг). 

Онцлох нийтлэлүүд