Нийгэм
2015.06.23 07:06

Шилдэг контент бүтээгчид шалгарлаа

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банкны хамт олон иргэд харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор www.edu.golomtbank.com сайтыг нээсэн бөгөөд энэхүү сайтынхаа нээлтэд зориулан нийт харилцагчдынхаа дунд “ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдааныг 2015.05.29-ны өдрөөс 2015.06.20 хүртэл зарласан юм.

Уралдаанд нийт 22 бүтээл ирснээс like, public share-ийн тоогоор ялагчдыг тодруулан, шилдэг 1 ВИДЕО, шилдэг 2 ИНФОГРАФИК-ыг шалгарууллаа.

ШИЛДЭГ ВИДЕО БҮТЭЭГЧ

Д.Билгүүнтэйгийн "Цаасан мөнгө хэрхэн үүссэн бэ?"

https://www.facebook.com/Golomtbank/videos/vb.252323574843581/847468865329046/?type=2&theater

ШИЛДЭГ ИНФОГРАФИК БҮТЭЭГЧ

1-р байр - Б.Энхцэцэгийн "Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох вэ?"

https://www.facebook.com/Golomtbank/photos/pb.252323574843581.-2207520000.1435041896./847926428616623/?type=3&theater

2-р байр - С.Тулга-Очирын "Цахим банк VS Биечилсэн үйлчилгээ"

https://www.facebook.com/Golomtbank/photos/pb.252323574843581.-2207520000.1435041896./847461388663127/?type=3&theater

Голомт банкны www.edu.golomtbank.com сайтын мэдээллүүд нь банк, санхүү, эдийн засгийн талаарх цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтойгоор хүргэх зорилготой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан, богино анимейшн, инфографик, нийтлэл хэлбэрээр бэлтгэгдсэн учир иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө, зөвлөмжийг агуулснаараа онцлогтой юм.

Санхүүгийн боловсролыг дэмжих их үйлсэд хувь нэмрээ оруулан, дахин давтагдашгүй гайхалтай бүтээлээрээ “ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдаанд амжилттай оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Онцлох нийтлэлүүд