Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Нийгэм
2018.09.27 03:09

Шинийн 17-ны хурим шөнийн 02:30 цагаас эхэлжээ

Жилд хоёр удаа тохиодог "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын есдүгээр сарын 27-ний пүрэв гарагт тохиож байна. Энэхүү өдөр Гэрлэх ёслолын ордонд 61 хос гал голомтоо бадрааж байгаа бол өчигдөр 32 хос шинээр гэр бүл болжээ.

Хуримаа хийх хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгөх шаардлагатай юм. Хуримын ёслолын арга хэмжээ 50 минутаас нэг цагийн хооронд үргэлжлэхэд 759-803 мянган төгрөгийн үнэтэй аж. Зөвхөн залуу хосуудаас гадна он удаан жил ханилсан хосууд ч тус ордонд хуримын ёслолоо үйлддэг.

Энэ үеэр Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа ярихдаа "Намрын дунд сарын билэгт сайн өдөр жирийн өдрүүдийг бодоход илүү ачаалалттай байдаг. Бид батлуулсан гэр бүлийн ёслолыг үйлддэг. Жилийнхээ хуримын тоог 365 хоногтоо хуваахаар өдөрт 3-5 хосын хуримын ёслолыг үйлддэг. Хуримын ордон амралтын өдрүүд баяр ёслолыг харгалзахгүй хуримын ёслол хийдэг. Өнөөдөр 61 хосын хуримын ёслол үйлдэж байна. Намрын дунд сарын өдрүүдэд илүү ачаалалтай ажилладаг. Ёс уламжлалаа дагаад эцэг эхчүүд маань үр хүүхдийнхээ хуримыг хийдэг болжээ. Өнөөдрийн хувьд шөнийн 02.30 цагаас эхлээд 21.30 цаг хүртэл ажиллана. Энэ жилийн хувьд билэгт сайн өдөр урд урдын жилүүдийг бодвол харьцангуй бага хосууд хуримлаж байна. Өнөөдрийн хувьд алтан, мөнгөн хурим хийсэнгүй. 60-аас дээш жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ"-ийн хурим хийдэг бол 45-50 жил “Алтан", 20-иос дээш жил ханилсан хосууд "Мөнгөн" хуримаа ёсолдог. Энэ жилийн хувьд олон жил ханилсан есөн хос алт, мөнгөн хуримаа хийсэн. Олон жил ханилсан хосууд маань илүү олон жил жаргал зовлонгоо хуваалцсан настай хүмүүс байдаг учир тав тухтай, ачаалал бага үед хуримаа хийдэг” гэв.

Өнөөдрийн гал голомтоо бадрааж буй хамгийн залуу хос нь 21 настай байлаа. Тэднийг н.Билгүүн н.Урангоо гэдэг. Тэд ярихдаа “Өнөөдөр хуримаа хийж байгаа хамгийн залуу хос болж байгаадаа баяртай байна. Олон хүмүүс өнөөдөр гал голомтоо бадрааж байна. Залуучууд маань хайр дурлалдаа үнэнч, бие биенээ ойлгож аз жаргалтай амьдраарай. Гал голомтоо бадрааж буй бүх хосууддаа аз жаргал хүсье гэлээ.

Гэрлэх ёслолын ордон 41 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд 1976 оноос өнөөдрийг хүртэл нийт 36800 гаруй хосууд гал голомтоо бадраан, хуримын ёслолыг үйлджээ.




Онцлох нийтлэлүүд