ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.20 02:06

“Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын тестнээс дөрөв нь алдаатай байжээ


Өнөөдөр “Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын тест алдаатай байсан тухай эцэг, эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэ сарын 16-ны өдөр тус сургууль 6-р ангийн математикийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, шалгалтанд 1250 гаруй сурагч оролцжээ. Оролцсон сурагчдаас нийт 52 сурагчийг элсүүлэх байсан аж. Гэтэл шалгалтын А болон Б хувилбарын нийт 4 тест алдаатай байсан байна. Эцэг эхчүүд алдаатай тесттэй байсан учраас сурагчид цаг алдсан тухай хэлж, шударгаар дахин шалгалтыг авахыг хүсэж буйгаа илэрхийллээ.

“Шинэ эрин” сургууль 2017 оноос өөрийн элсэлтийн шалгалтын материалыг боловсруулах, зохион байгуулах эрхтэй болсон бөгөөд шалгалтын тусгай комисс гарган ажилладаг байна.

Э.АМИНАА


Онцлох нийтлэлүүд