ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.12.10 03:12

ШУА-ийн Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав

ШУА-иас ээлжит Их чуулган ирэх пүрэв гаригт хуралдах болсонтой холбогдуулан өнөөдөр академичдын зөвлөгөөн зохион байгууллаа. 30 гаруй академич оролцсон уг зөвлөгөөнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Тэрбээр энэ удаагийн чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулахдаа залуу үеийг дэмжих, гишүүдийн тоог Засгийн газраас тогтоож өгсөн тоонд ойртуулах, нэр дэвшигч нь дэлхийн болоод монголын шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсныг харгалзан саналаа өгөхийг ШУА-ийн удирдлагын зүгээс хүсч буйгаа академичдад танилцуулсан юм. Академичдын төлөөлөл залуу үеийг дэмжихийг сайшааж, цаашид гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдээ ШУА-ийн гишүүн болгох, эрдэмтдийнхээ хийсэн бүтээснийг сурталчлах, их, дээд сургууль ШУА-ийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэсэн санал давшүүлэв.

Онцлох нийтлэлүүд